NHL-н шинэ улирал аваргуудын тоглолтоор эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

NHL-н шинэ улирал аваргуудын тоглолтоор эхэлнэ

NHL-н шинэ улирал аваргуудын тоглолтоор эхэлнэ

Шайбтай хоккейн хамгийн нэр хүнд бүхий Хойд Америкийн ҮХЛ (NHL)-н 103 дахь буюу 2019-2020 оны улирал эхлэхэд 7 хоногийн хугацаа үлдээд байна. Улирлын эхний өдөр нийт 8 багийн 4 тоглолт болох бөгөөд өнгөрсөн улирлын Стэнлийн цомын аварга Сент-Луис Блюс баг өөрсдийн “Enterprise Center” ордондоо А.Овечкин тэргүүтэй 2017-2018 оны аварга Вашингтон Капиталс багийг хүлээн авч тоглоно. Мөн өдөр Торонто Мейпл Лифс баг талбайдаа Оттава Сенаторс багийг, Ванкувер Кэнайкс баг талбайдаа Эдмонтон Ойлерс багийг, Вегас Голден Найтс баг талбайдаа Сан-Хосе Шаркс багуудын тус тус хүлээн авна.

Энэ улирал Чикаго Блэйкхаукс, Филадельфиа Флайерс, Баффало Сэйбрес болон Тампа Бэй Лайтнинг багууд Европт тоглолт хийнэ. 10 сарын 4-д Чех улсын нийслэл Прага хотын “O2 Arena” ордонд Чикаго Блэйкхаукс болон Филадельфиа Флайерс багууд улирлын эхний тоглолтоо хийх бол 11 сарын 8-д Швед улсын нийслэл Стокгольм хотноо Баффало Сейбрес болон Тампа Бэй Лайтнинг багууд мөн улирлын ээлжит тоглолтоо хийх ажээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж