Дэлхийн допингийн эсрэг агентлагаас /WADA/ ОХУ спортын томоохон арга хэмжээнүүдэд, магадгүй Токио 2020 олимпийн наадамд оролцох эрхээ алдаж магадгүйг анхааруулжээ. Мөн тус улсад спортын томоохон арга хэмжээ зохион байгуулах эрхийг нь цуцалж ч магадгүй гэнэ.
Лабораторийн мэдээллийн санд гарсан зөрүүтэй мэдээллийг тайлбарлахыг ОХУ-аас шаардаж байгаа ба гурван долоо хоногийн дотор тайлбар өгөхгүй бол дээрх арга хэмжээг авах юм байна.
“WADA”-ийн Хяналтын комиссын дарга Жонатан Тэйлорын хэлснээр тус Москвагийн лаборатори нэгдүгээр сард мэдээллээ “WADA”-руу илгээсэн ч зарим баримт сэлт устгагдсан, тодорхойгүй, зөрүүтэй мэдээлэл их байгаа учир ОХУ үүн дээр тайлбар өгөх ёстой гэжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ