Зургаан настай хүүхдүүдийг баривчилсан цагдааг ажлаас нь халжээ | News.MN

Зургаан настай хүүхдүүдийг баривчилсан цагдааг ажлаас нь халжээ

Зургаан настай хүүхдүүдийг баривчилсан цагдааг ажлаас нь халжээ

Зургаан настай хүүхдүүдийг баривчилсан цагдааг ажлаас нь халжээ

АНУ-ын Флорида мужийн Орландо хотын цагдаагийн албан хаагч Деннис Тернерийг даваа гаригт ажлаас нь халсан байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт зургаан настай хоёр хүүхдийг ямар ч үндэслэлгүйгээр, сургууль дээрээс нь баривчилжээ.

Орландо хотын цагдаагийн газрын дарга Орландо Ролон Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Деннис Тернерийг ажлаас нь халж, Lucious & Emma Nixon Academy Charter сургууль дээр гаргасан үйлдлийг нь хянаж, дотоод мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж мэдээлсэн байна. Мөн тэрбээр "Үнэнийг хэлэхэд өр өвдөж байна. Би гурван ач, зээтэй хүн. Зургаахан настай хүүхдүүдийг цагдаагийн машины арын хэсэгт суулгаад авч явсныг төсөөлж чадахгүй нь” гэж хэлжээ.

Цагдаагийн байгууллагаас Даваа гаригт хүүхдүүдийн нэр, насыг нууцалж, ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Харин Lucious & Emma Nixon Academy Charter сургуулиас хүүхдүүдийг баривчилсан талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй аж.

Цагдаагийн албан хаагч Тернер хүүхдүүдийг баривчлах албан ёсны зөвшөөрөл аваагүй байжээ.

Зургаан настай Кайя Ролле охины эмээ Мэрилин Киркланд орон нутгийн CBS-ийн харъяа WKMG телевизэд Пүрэв гаригт ярилцлага өгөхдөө ач охиныг нь баривчилсан тухай дуулаад ихэд цочирдсоноо өгүүлсэн байна. Түүний хэлснээр, цагдаа ач охиных нь хурууны хээг авчээ. Тухайн үед охин эмээгээ санаж байгаагаа хэлсэн байна.

Эх сурвалж: HUFFPOST

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-24 66.181.161.69

Кккк хөвгүүд бсан бол буудуулна

Avatar

Зочин 2019-09-24 66.181.170.82

Энэ америкчуудаас гарахгүй юм байхгүймаа

Avatar

ZOCHIN 2019-09-24 180.150.82.98

SETGETCIIN UVCHTUN.

Avatar

Зочин 2019-09-24 66.181.161.80

Хар арьст хүүхдүүдийг бол нэлээн ад үзнээ

Avatar

Bold o 2019-09-24 121.163.70.184

Bid ardchilald shilgeegui bsan bol chi iim bicheed suuhgui bsan daa doorhi zochin guai

Avatar

Зочин 2019-09-24 66.181.179.142

Ардчилалаа гэж

Avatar

зочин 2019-09-24 66.181.161.5

Америкд хүртэл дебил амьтан цагдаа болчихсон байх юм даа . Уг нь их л нарийн шалгуураар авдаг юм шиг байсан ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж