Зургаан настай хүүхдүүдийг баривчилсан цагдааг ажлаас нь халжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

Зургаан настай хүүхдүүдийг баривчилсан цагдааг ажлаас нь халжээ

Зургаан настай хүүхдүүдийг баривчилсан цагдааг ажлаас нь халжээ

АНУ-ын Флорида мужийн Орландо хотын цагдаагийн албан хаагч Деннис Тернерийг даваа гаригт ажлаас нь халсан байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт зургаан настай хоёр хүүхдийг ямар ч үндэслэлгүйгээр, сургууль дээрээс нь баривчилжээ.

Орландо хотын цагдаагийн газрын дарга Орландо Ролон Даваа гаригт болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Деннис Тернерийг ажлаас нь халж, Lucious & Emma Nixon Academy Charter сургууль дээр гаргасан үйлдлийг нь хянаж, дотоод мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэж мэдээлсэн байна. Мөн тэрбээр "Үнэнийг хэлэхэд өр өвдөж байна. Би гурван ач, зээтэй хүн. Зургаахан настай хүүхдүүдийг цагдаагийн машины арын хэсэгт суулгаад авч явсныг төсөөлж чадахгүй нь” гэж хэлжээ.

Цагдаагийн байгууллагаас Даваа гаригт хүүхдүүдийн нэр, насыг нууцалж, ямар нэгэн мэдээлэл өгөөгүй байна. Харин Lucious & Emma Nixon Academy Charter сургуулиас хүүхдүүдийг баривчилсан талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй аж.

Цагдаагийн албан хаагч Тернер хүүхдүүдийг баривчлах албан ёсны зөвшөөрөл аваагүй байжээ.

Зургаан настай Кайя Ролле охины эмээ Мэрилин Киркланд орон нутгийн CBS-ийн харъяа WKMG телевизэд Пүрэв гаригт ярилцлага өгөхдөө ач охиныг нь баривчилсан тухай дуулаад ихэд цочирдсоноо өгүүлсэн байна. Түүний хэлснээр, цагдаа ач охиных нь хурууны хээг авчээ. Тухайн үед охин эмээгээ санаж байгаагаа хэлсэн байна.

Эх сурвалж: HUFFPOST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж