Бонни “цэвэрлэгчдийг” айлгав

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Бонни “цэвэрлэгчдийг” айлгав

АНУ-ын эрх баригчид долдугаар сарын 22-ны өдөр Мексикийн булангийн усанд нефтийн бохирдолтой тэмцэж байсан бүх хөлөг онгоцнуудыг эргийн боомтод ирэх үүрэг өгчээ. Булангийн бохирдлын үр дагаварыг арилгахаар ажиллаж байсан 2000 орчим хүний үйл ажиллагааг уг бүсэд ойртож яваа “Бонни” гэж нэрлэгдсэн далайн шуурганы улмаас түр зогсоосон байна. Бямба гаригаас шуурга бүс нутагт орж ирж байна. Мексикийн булангаас гарахыг тэнд ажиллаж байсан бараг бүх хүнд тушаасан ажээ. Энэ нүүлгэлтийн улмаас цэвэрлэгээний ажиллагаа дахин хэд хоногоор нэмэгдлээ гэж уг ажлыг хариуцсан чөлөөнд байгаа адмирал Тэд Аллен (Thad Allen) мэдэгдлээ. Үүний улмаас гэмтэлтэй цооногт тавсан хамгаалалтын бүрхүүл хэд хоног харах хүнгүй үлдэж байна. ВР компани шинэ бүрхүүлийнхээ ажиллагаанд итгэлтэй байгаа учир энд ямар нэгэн аюул байхгүй гэж Аллен онцолжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж