“Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг төрийн босгоор алхуулахгүй”

Хуучирсан мэдээ: 2015.08.14-нд нийтлэгдсэн

“Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг төрийн босгоор алхуулахгүй”

“Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг төрийн босгоор алхуулахгүй”

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 14:00 цагаас Соёлын төв өргөөнд эхэлсэн Прокурорын байгууллагын түүхт 85 жилийн ойд оролцож үг хэллээ.  Ерөнхийлөгч Хууль, Шүүхийн салбарт өрнөж буй шинэтгэлийн асуудал, УИХ-аар саяхан батлагдсан Өршөлийн тухай хууль болон авлигатай тэмцэх сэдвээр тодорхой байр сууриа илэрхийлсэн юм.


Тэрбээр хэлэхдээ:

-Албан тушаал, авлигын хэрэгт шүүх, прокурор, хуулийн байгууллагынхан ялгаатай хандах ёстой. Прокурорын алба хашиж буй хэн бүхэн авлигачдыг авлига авахыг болиулахыг шаардах эрхтэй. Тэдний өмнө бөхөлзөх ёсгүй. Тэднийг цээрлүүлэх эрх нь, хууль нь байгаа. Тэрхүү эрхийнхээ дагуу авлигын эсрэг манаандаа үнэнч зогсохыг та бүхэнд сануулъя.

Ядарсан, зүдэрсэн, анх удаа алдаж эндсэн хүмүүст туслах, тэднийг энэрэх ёстой байдаг бол авлигачдын өмнө битгий бөхөлз. Яагаад гэвэл авлига бол гадны дайснаас ч аюултай.

Авлигын хамгийн том аюул бол ард түмний төрийг өөрийнх болгодогт байгаа юм.

УИХ-ын гишүүдийг нам фракци, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь хувааж байгаад өөрийнх нь хэлсний дагуу ажиллах хүнийг сайд, даргаар сонгоход хүргэж байна. Тиймээс энэ аюулын төлөө хамтдаа тэмцье. Гадны дайсны эсрэг санаа нэгдэн тэмцдэг шигээ авлигын эсрэг хамтдаа тэмцэх ёстой" гэдгийг онцлов.


Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд хориг тавихаа мэдэгдэв

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ "Авлигачдыг цагаатгасан өдрөөс Монголын төрийн нэр хүнд харлаж байна" гэдгийг онцлон тэмдэглэв.

Урьд өмнөх Өршөөлийн хуулиудыг гаргахдаа ч албан тушаалтнуудын хэрэг болоод залилангийн хэрэг, төсвийн хөрөнгөд хуруу дүрсэн хүмүүсийг уучлахгүй гэдэг дээр хатуу тохирсон гэдгийг эргэн дурсаад, энэхүү хууль бус хуульд хориг тавина гэдгээ мэдэгдэв.

Тодруулбал,

-"Өршөөлийн хуулийг өөрчилсний цаана аюултай наймаа явагдаж байна. Засгийн газрыг ийм хууль өргөн барихаас аргагүй болтол дарамталж байгаа хүмүүс хэрхэн хуйвалдсаныг, хилийн чанадаас дарамталсныг, зочид буудалд цуглуулсныг мэдэж байна.

Өршөөлийн хуулийн эцсийн найруулгыг одоо болтол надад танилцуулаагүй.

Хууль танилцуулсан өдрөөс хойш хориг тавих тав хоногийн эрх нээгдэнэ.

Авлигачдыг өөгшүүлсэн хуулийг Монголын төрийн босгоор алхуулахгүй" гэлээ.

Д.ЦЭЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж