Дуучин Б.Аззаяа Сингапурт суралцахаар явжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Аззаяа Сингапурт суралцахаар явжээ

Дуучин Б.Аззаяа Сингапурт суралцахаар явжээ

Хүүхдийн дууг тун эвлэг дуулж олны хайрыг татаад байсан залуу дуучин Б.Аззаяаг хүмүүс сайн мэднэ. Тэрбээр дөрвөн настайгаасаа эхлэн “Тавтай нойрсоорой” дууг дуулж, Монгол Улсын Консерваторийг хийлч мэргэжлээр төгссөн авьяаслаг сурагчдын нэг билээ.

Сүүлийн үед дуучин Б.Аззаяаг “баян” Ч.Базараатай хайр сэтгэлийн холбоотой болж, үрийн зулай үнэрлэсэн талаар зарим хэвлэлээр бичих болсон. Өнгөрсөн хугацаанд нам гүм байсан дуучин бүсгүй Сингапур улсад суралцахаар явсан гэдгийг түүний менежер нь хэлсэн юм.

Тэрбээр өнгөрөгч зургадугаар сард олон улсын дууны тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн хэмжээний шилдэг дуучин “Lady Gaga -гийн продюсер “Adam H”, түүний баг хамт олонтой хамтран ажиллах болсон тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлж байсан юм.

Б.Аззаяа энэ талаар өөрийн цахим хуудастаа нийтлэхдээ “2019.6.30. Энэ өдөр амьдралд маань маш сайхан үйл явдал болсон сайхан өдөр болж өнгөрлөө. Анх удаа өөрийнхөө авьяас чадварыг сорьж оролцсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хоёр мянган хүүхэд залуусаас шилдэг 14-т үлдэж, дэлхийн хэмжээний шилдэг “ Lady Gaga -гийн продюсер “Adam H”, түүний баг хамт олонтой хамтран ажиллах гурван дуучны нэгээр сонгогдож чадсандаа маш их баяртай байна” хэмээн бичжээ.

 А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
13
ХөөрхөнХөөрхөн
7
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж