Өдөр бүр 50 ширхэг “болор нулимс" унагадаг бүсгүй | News.MN

Өдөр бүр 50 ширхэг “болор нулимс" унагадаг бүсгүй

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

Өдөр бүр 50 ширхэг “болор нулимс" унагадаг бүсгүй

Өдөр бүр 50 ширхэг “болор нулимс" унагадаг бүсгүй

Арменийн Спандарян тосгоноос гаралтай, 22 настай Сатеник Казарян бүсгүй өдөр бүр 50 хүртэл тооны “болор” нулимс унагадаг байна. Үүнээсээ болж бүсгүй зовж шаналан, улмаар амьдрал нь "там" болон хувираад байгаа аж.

Сатеник “Шүдний эмч дээр очиж үзүүлтэл нүд рүү минь тоос орчих шиг болсон. Нүд маань хүчтэй өвдөж эхэлсэн тул нүд судлаач дээр очиж үзүүлсэн. Тэрбээр нүднээс минь хэд хэдэн талст гаргаж ирсэн. Одоо миний өдөр бүрийн амьдрал там болон хувираад байна.

Эмчийн бичиж өгсөн эм эхэндээ үйлчилж байна гэж бодож байсан ч "болор" нулимсны тоо одоо улам олширсон. Эмч нар бүгд цочролд орсон” хэмээн хэлсэн байна. Эмч нарын хувьд өмнө нь ийм өвчтөнтэй таарч байгаагүй учраас хэрхэн эмчлэхээ мэдэхгүй, арга нь мухардаад байгаа аж.

Бүсгүйн хамаатан Светлан Авагян “Бид ферм дээр ажиллаж байхдаа түүний нүднээс эхний “болор”-ыг гаргаж авсан. Тухайн үед нүдэнд нь шил орж гэж бодсон. Гэхдээ нүд нь маш хүчтэй өвдөж байсан, маш олон "болор" нүднээс нь гаргаж авсан. Эмч дээр очтол бидэнд эхлээд итгээгүй. Өмнө нь хэзээ ч ийм зүйл харж байгаагүй гэсэн” хэмээн ярьсан байна.

Бүсгүйн хадам ээж Земфира Микаэлян “Одоо эмч нар Сатеник “болор” нулимс унагадаг болохыг хүлээн зөвшөөрсөн” хэмээн хэлжээ.

Мэргэжилтнүүд талстуудыг шинжилгээнд явуулсан бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн онош тогтоогоогүй байгаа аж. Сатеникийг гадны орон руу явуулж онош тогтоолгох бодол бий ч амьдрал нь тарчиг учраас асуудал үүсээд буй талаар мэдээлжээ.

Армений Эрүүл мэндийн дэд сайд Оганес Арутюнян “Эмэгтэй ямар өвчнөөр өвчилсөн болохыг тогтоохоор ажиллаж байна. Бид Сатениктай дахин уулзаж, илүү их мэдээлэл цуглуулахыг зорьж байна. Дараа нь өвчтөнд юу тохиолдсоныг олж тогтоох болно" гэж хэлжээ.

Оросын нүдний эмч Татьяна Шилова “REN” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө "Ийм эмгэг ховор тохиолддог бөгөөд шалтгааныг нь тогтооход бэрхшээлтэй. Нүдний удамшлын болон үрэвсэлт өвчний үед нулимс асгарах зэргээр нулимсны найрлага өөрчлөгдөх тохиолдол бий. Нулимс нь уураг, өөх тос, микро элементүүд агуулдаг, тодорхой ионы найрлагатай. Давсны концентрац нэмэгдэх хэрээр талсжилт үүсэх явц хурдсах магадлалтай. Маш сайн шинжилж, зөв онош тогтоохгүй бол эрсдэл өндөртэй" хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BALIAR XOG UYMAA, zyrgaa tabidag ni yadiin,sonin yanxan gar bn. 2019-09-24 63.227.119.233

czotui

Avatar

natsisuulab,tonyylab, emch,mlrdp dabj garna. 2019-09-24 63.227.119.233

tsaana chunu GERMNG XAIPLAXGYI BN.
UBCHTEI MUU XOGNUUD XAIPLAJ BAIGAAD ALAADL XULGAILAADL XULGAILAAD L. yadyyryylj blokloj darlana.

Avatar

zyrag 1 BAAXAN IIM XYMSYYD BOLJ XUBIRSAN BN. EV 2019-09-24 63.227.119.233

NEG IX XYSEX UYM BISH BNAA.
ttolgoi ni yadag bol.ii

Avatar

Монгол 2019-09-24 183.81.171.2

Алмаз биш үү?

Avatar

Зочин 2019-09-24 103.229.121.245

tsovyyn tsag gej enedee.

Avatar

Зочин 2019-09-24 203.217.139.225

Монголд бурханаар бөөлждөг байхад Арменд болороор уйлж болно оо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж