Дэлхийд үнэлэгдсэн Монгол эрдэмтдээ дэмжиж ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

Дэлхийд үнэлэгдсэн Монгол эрдэмтдээ дэмжиж ажиллана

Дэлхийд үнэлэгдсэн Монгол эрдэмтдээ дэмжиж ажиллана

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал” энэ сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд болно. Хоёр өдөр үргэлжлэх уг хуралд төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, төв, гарааны компани, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий нийт 800 төлөөлөгч оролцох юм. Хурлаар дэлхийд үнэлэгдсэн монгол эрдэмтдээ дэмжих асуудлыг анх удаа хэлэлцэхээр болжээ. Энэ талаар ШУА-ын Ерөнхийлөгч Д.Рэгдэл “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлаас Монгол Улсын шинжлэх ухааны технологийн хөгжилд томоохон түлхэц өгөхүйц шийдвэр гарвал манай салбарын онцлох үйл явдал тохиох төдийгүй салбарын түүхэнд онцгой хувь нэмэр оруулах нь тодорхой юм. Манай шинжлэх ухааны салбар 1965 оноос хойш хүний нөөц харьцангуй сайн түвшинд бэлтгэгдсэн боловч салбарын лабораторийн тоног төхөөрөмж хангамжийн хувьд дэлхийн улс орнуудаас хоцрогдож байна. Засгийн газраас энэ асуудалд тодорхой шийдвэр гаргана гэдэгт баяртай байгаа. Түүнчлэн дэлхийд үнэлэгдсэн Монгол эрдэмтдээ дэмжиж ажиллах хэрэгтэй байна. Энэ тухай асуудлыг анх удаа салбар хуралдаанаар хэлэлцүүлж тодорхой шийдэлд хүрэх болов уу. Гаднын улс орнуудад ажиллаж амьдарч байгаа чадварлаг залуу эрдэмтдээ Монголд ажиллах нөхцөлийг нь бүрдүүлж, цалин хангамжийг нь нэмэгдүүлж чадвал шинжлэх ухааны салбар ч бас тодорхой хэмжээгээр хөгжих боломжтой” гэлээ.

Анхдугаар их хурлын зорилго нь өнгөрсөн хугацаанд тус салбарын ололт амжилтыг дүгнэж, алдаа дутагдалдаа дүн шинжилгээ хийж, төрөө батлан хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, цаашдын хөгжлийн зорилтоо дэвшүүлэх юм.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж