Гишүүдийн хөрөнгийг шалгахыг Б.Бат-Эрдэнээс шаардав | News.MN

Гишүүдийн хөрөнгийг шалгахыг Б.Бат-Эрдэнээс шаардав

Гишүүдийн хөрөнгийг шалгахыг Б.Бат-Эрдэнээс шаардав

Гишүүдийн хөрөнгийг шалгахыг Б.Бат-Эрдэнээс шаардав

Авлига, ЖДҮ-тэй хатуу тэмцэхээ зарлан гарч ирсэн “Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс өнөөдөр /2019.9.24/ Төрийн ордны баруун талд жагсаал зохион байгууллаа. Энэ удаад УИХ-ын гишүүдийн хөрөнгийг шалгахыг шаардсан бичгийг Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэд хүргүүлсэн юм.

“Бид уучлахгүй хөдөлгөөн”-ий удирдах зөвлөлийн гишүүн Т.Цэнд-Аюуш “Х.Нямбаатар гишүүн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө 29 сая төгрөгийн хөрөнгө мэдүүлсэн бол 2018 онд 442 сая төгрөгийн хөрөнгөтэй гэж мэдүүлсэн байна. Гишүүдийн хөрөнгийг шалгах эрх УИХ-ын Ёс зүйн дэд хороонд байдаг. Тус хороо ажлаа хийхгүй байна” гэсэн юм.

“Бид уучлахгүй хөдөлгөөн”-ийхөн энэ сарын 4-нд Монгол Улсын төрийн гурван өндөрлөгт хандан Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаардсан юм. Шаардлагад төсвийн хулгай, авлига албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэхэд иргэний оролцоо болон авлигын эсрэг институтын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн бодитой өөрчлөлт хийхийг шаардсан юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-24 43.228.131.110

Энэ мангар бацаанууд ажил хийгээч малнуудаа.

Avatar

Зочин 2019-09-24 188.63.166.135

Chi Nyambaatar gichiii yu

Avatar

Зочин 2019-09-24 103.99.103.99

Баянзүрх дүүргийн Газрын албыг шалгаач. Хувь дээрээ хууль бусаар баахан газар авсан, зараад боллаж байна шүү дээ. Газар зарна гэсэн зар хөөгөөд эрэн сурвалжлахад дорхноо л гараад ирнэ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж