Азийн цомын тэмцээн болох “AFC CUP-2015” тэмцээний плэй-оффын урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна. Монгол улсаас өнгөрсөн жилийн дээд лигийн аварга "Хоромхон" клуб эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд тэд хэсгийн эхний тоглолтоо өчигдөр Пакистан улсын "K-Electric" багийн эсрэг хийсэн юм. Тус тоглолт Бутан улсын нийслэл Тимпу хотын хөлбөмбөгийн талбайд боллоо. Тус тоглолтонд "Хоромхон" клубын хувьд илүү байж олон боломжийг гаргасан ч ашиглаж чадсангүй. Хаалгандаа тоглолтын төгсгөлд нэг гоолыг алдсанаар ийнхүү ялагдал хүлээлээ. Хэрвээ өрсөлдөгч багаа хожих эсвэл тэнцсэн тохиолдолд манай багт бүрэн боломж байлаа. Учир нь "K-Electric" баг эхний тоглолтоо Бутаны багийн эсрэг хийж 3:3 харьцаатай тэнцсэн. Хэсгийн тэргүүн баг л зөвхөн цааш шалгарах боломжтой. Гэхдээ манай тамирчдын хувьд ур чадвараар үнэхээр дутах зүйл харагдсангүй.
"Хоромхон" клуб дараагийн тоглолтоо Бутан улсын Drunk-United багийн эсрэг хийнэ.