Дарханы замын эвдрэлээр фото зургийн үзэсгэлэн гаргана | News.MN

Дарханы замын эвдрэлээр фото зургийн үзэсгэлэн гаргана

Дарханы замын эвдрэлээр фото зургийн үзэсгэлэн гаргана

Дарханы замын эвдрэлээр фото зургийн үзэсгэлэн гаргана

Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн залуучуудын холбооны төлөөлөл хамтран өнөөдөр /2019.09.24/ Үндэсний мэдээллийн төвд Дархан-Улаанбаатар чиглэлийн 205 км авто замын бүтээн байгуулалтын ажлын явц, санхүүжилт, иргэдийн санал гомдолтой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


“ДАРХАНЫ ЗАМ ЗАСВАР ИРГЭДИЙН ХЯНАЛТ” ФЭЙСБҮҮК ГРУПП ҮҮСГЭСЭН

Хэвлэлийн бага хурлын эхэнд Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд мэдээлэл өглөө. Тэрбээр “Дархан-Уул аймгийн залуус хамтран 2018 онд Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг шинэчлэх ёстой гэдгийг хэлж, байр сууриа илэрхийлж байсан. Тухайн үед Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хоёр эгнээ замыг засч, шинэчлэхээр болсон байдаг. Үүний дараагаар Засгийн газраас Европын Сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран дахин 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт авахаар болж, дөрвөн эгнээ иж бүрэн олон улсын стандартад нийцсэн зам хийхээр болсноо албан ёсоор зарласан. Энэ бүтээн байгуулалтын ажил өнгөрөгч зургадугаар сарын 1-нээс эхлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд албан ёсоор өөрөө ирж, тууз хайчлаад явсан. Тэр цагаас хойш энэ зам дээр олон асуудал үүссэн. Баяр наадам, амралт зугаалгын цагаар иргэд маш их бухимдсаны дараа хариуцлагатай газраас мэдээлэл хийхдээ Дархан-Улаанбаатар чиглэлийн ажлын явц 30-40 хувьтай байна гэж мэдээлсэн.

Үүний араас хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэл бэлтгэхэд ажлыг гүйцэтгэж буй таван компаниас яриа авахад “Бид одоо хүртэл санхүүжилтаа аваагүй байна” гэдэг асуудлыг ярьж байсан. Бидний зүгээс энэ зам дээр үүсч буй асуудлаас болж, иргэд хохирч байгаа мэдээллийг “Дарханы зам засвар иргэдийн хяналт” фэйсбүүк группийг ажиллуулж эхэлнэ. Эхний ээлжинд энэ группт Дархан-Улаанбаатар чиглэлийн замд үүссэн хүндрэл бэрхшээл, асуудлыг цуглуулж, ирэх аравдугаар сарын 15-нд фото зургийн үзэсгэлэнг Сүхбаатарын талбайд зохион байгуулна” гэдгийг хэлсэн юм.

“ТӨР ОСОЛ АВААРЫН 97.7 ХУВЬ НЬ ЖОЛООЧИЙН БУРУУГААС БОЛДОГ ГЭСЭН НЬ БУРУУ”

Хурал зохион байгуулагчдын зүгээс Дархан-Улаанбаатар чиглэлийн замд эхний хагас жилийн байдлаар гаргасан хохирлын судалгаагаар 300 гаруй хүний амь эрсдэж, 200 гаруй гэмт хэрэг, авто осол бүртгэгдсэн гэв. Мөн нийт 100 гаруй хүн авто ослоос болж, гэмтэл бэртэл авч, 57 эрүүгийн хэрэг үүсээд байгааг яриандаа дурдлаа.

Мөн энэ чиглэлийн замыг анхнаасаа дөрвөн эгнээ гэж ярьсан ч одоо хоёр эгнээ замын ажил л явагдаж байна. Тиймээс төрийн ажилд шахалт үзүүлэх зорилгоор удахгүй болох фото үзэсгэлэнг дэлгэж, бүх тоо баримтыг танилцуулах болно гэсэн юм.

Энэ үеэр Орхон аймгийн залуусын төлөөлөл Д.Энхзориг ярихдаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном” гээд 2018 онд хэвлэсэн. Уг номыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрүүл мэндийн яамны хамтран гаргасан юм. Энэ номны 13 дугаар хуудсанд “Монгол Улсад бүртгэгдсэн зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруутай үйлдлээс, 2.1 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.2 хувь нь замын нөхцлөөс гарсан” гэж дүгнэжээ. Энэ дүгнэлтээ бүх аймгуудаар сурталчилж, аймгуудад самбар байршуулсан байгаа. Гэтэл өнөөдөр төрийн байгууллагууд нь ажлаа хийж чадахгүй байж иргэд рүүгээ бурууг тохож байгаа нь буруу” гэв.

“ГАЛТ ТЭРЭГНИЙ ТАСАЛБАРЫГ ХОЁР ХОНОГИЙН ӨМНӨӨС ЗАХИАЛДАГ БОЛСОН”

Мөн Орхон аймгийн залуусын төлөөлөл Б.Мөнх-Од ярихдаа “Бидний зүгээс замын бүтээн байгуулалтыг үгүйсгээгүй. Гэхдээ анхнаасаа энэ ажлыг эхлүүлэхдээ тодорхой хугацаа ярьсан. Иргэдийн зүгээс өнөөдрийг хүртэл хангалттай хүлцэнгүй байж, харж үзсэн. Бид арваннэгдүгээр сард шинэ замтай болох юм байна гэж бодож байсан бол одоо аравдугаар сар эхлэх гэж байна. Ирэх арваннэгдүгээр сард энэ чиглэлийн зам ашиглалт орохгүй нь тодорхой боллоо. Манай Орхон аймаг руу галт тэрэг, нийтийн тээвэр, такси үйлчилгээ хуваарийн дагуу байнга явдаг.  Зам нь асуудалтайгаас иргэд өдөр тутамдаа өөрсдийн машинаар явах боломжгүй болж, галт тэргийн тасалбар хоёр хоногийн өмнөөс захиалдаг болсон. Такси үйлчилгээний үнэ 20 мянга байсан бол 50 мянга болж, оройн 18.00 цагаас хойш явахаа больсон. Нийтийн тээвэр ойролцоогоор зургаан цаг явдаг байсан бол одоо 10 цаг явж байна. Мөн хувиараа баталгаагүй тээврийн хэрэгсэл өндөр үнээр хүн тээвэрлэж, осол аваар гарах нь ихсэх байгаа” тухай ярилаа.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2019-09-24 202.126.88.192

Мангар баагийнууд сонгууль дөхөж байгаа болохоор олонд танигдаж оноо авчих санаатай , ахиухан чангахан орилолдоод байвал гишүүн болчихож магадгүй гэсэн далд санаатай айн. Ёстой харин шал дургүй хүргэчихлээ.

Avatar

Зочин 2019-09-24 103.26.195.150

АМБИЦ НЬ ХӨДӨЛЖ ШИЗО НЬ ХУРЦАДСАН МАНГАР ПАЦААНУУД Ш.БАТХҮҮГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСЧ, Ц.НЯМДОРЖ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН НЭМЭЛТИЙГ НЭГ ЖИЛ ГАРАН ХАВ ДАРСАН ТУХАЙ ОРИЛОЛДООЧ

Avatar

Иргэн 2019-09-24 103.212.116.107

Тэнэгүүд минь. Эхлээд 2 эгнээг нь тавьж байж дараа нь үлдсэн 2 эгнээг нь тавьдаг юм байгаа биз дээ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хулгаыйд алдчихаад байх даа Эрдэнэтийн залуучууд ингэж хэвлэлийн хурал хийж байлуу??? Хэний хатгаасаар ингээд байна??? Жолоочийн үүрэг хариуцлага гэдэг юмаа эхлээд ухаарчихаад дараа нь эрхээ ярьцгаа

Avatar

zochin 2019-09-24 66.181.185.48

awaar osol gargakh chini khuwi khunii kharyutslagyn asuudal , zaluuchuudyn bayguullagyn tuluulul yum bol zaluusaa uryalaad khedii zakh zeliin niigem ch gesen ter tom buteen bayguulaltand tuslakh khudulguun urnuuleech, ingej shuumjilj suukhaar , khuls , mungu ni oldokh l baylguy , tewcheerguy gonginoson zaluus we

Avatar

Зочин 2019-09-24 202.179.2.147

zaluusiin zovoo, edniig shakakh heregtei

Avatar

zochin 2019-09-24 66.181.185.48

osol awaar chini khuwi khunii kharyutslagyn asuudal , ta nar zaluu khumuus ingej shuumjilj suukhaar bayguullagynkhaa shugamaar khedii zakh zeeliin niigem ch gesen zaluusaa uryalaad ter tom buteen bayguulaltand tuslakh khudulguun urnuuleech , khuls ni oldokh l baylguy

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж