"Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал" болно

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

"Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал" болно

"Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал" болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал”-ыг 2019 оны есдүгээр сарын 26-27-ны өдөр Улаанбаатар хотноо Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Улс эх орны оюун тархи болох эрдэмтэд анх удаа чуулж, тулгамдсан асуудлаа ярилцаж, гарц шийдэл олох гэж буй энэхүү Анхдугаар их хурлын талаар БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга С.Мөнхбат, Инновацийн хэлтсийн дарга Д.Одгэрэл,  Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал М.Тунгалаг, Монголын Их дээд сургуулийн консорциумын ерөнхийлөгч Т.Хэрүүга,  нар өнөөдөр /2019.09.23/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Шинжлэх ухаан ажилтны анхдугаар Их хурал нь Монгол Улсын төр, засгаас шинжлэх ухаан, технологийг  улс орны нийгэм, эдийн засгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, хөгжил, дэвшлийн тулгуур хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн бодлого, зорилтыг цаг тухай бүрт нь тодорхойлон, хууль эрх зүйн орчин, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбарын чадавх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар онцгой анхаарч байгаагийн нэг илрэл хэмээн тэд онцоллоо. Анхдугаар их хурлын нээлтийн арга хэмжээ нэгдсэн хуралдааныг 09 дүгээр сарын 27-ны өдөр “Хандлагаа өөрчилье” уриан дор Төрийн ордонд, салбар хуралдааныг 09 дүгээр сарын 26-ны өдөр “Шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого”; “Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөц, дэд бүтэц; “Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилт, хөрөнгө оруулалт; “Шинжлэх ухаан, технологи ба Түншлэл” сэдвийн хүрээнд МУИС, ШУТИС, АШУҮИС, СУИС-ийн хурлын танхимд, шинжлэх ухаан, технологийн үзэсгэлэнг 09 дүгээр сарын 26-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны урд талын академич Ширэндэвийн нэрэмжит талбайд, 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатарын талбайд тус тус зохион байгуулна.  Салбар хуралдаанаар Монголын шинжлэх ухаан технологийн салбарын хөгжлийн чиг хандлага, төрийн бодлого шийдвэр гаргахад шинжлэх ухааны судалгаа шнжилгээнд суурилах, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, судалгааны  оновчтой, хүртээмжтэй дэд бүтэц бий болгох,  тэдгээрт ажиллах хүний нөөцийг хөгжүүлэх, шинжлэх ухааны ажилтны ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төр-хувийн хэвшлийн хамтын түншлэлийг бэхжүүлэх зэрэг шинжлэх ухаан технологийн салбарт тулгамдаж буй асуудлыг авч хэлэлцэнэ.

Уг их хуралд шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, төв, гарааны компани, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл бүхий нийт 800 төлөөлөгч оролцох юм.

Анхдугаар их хурлын зорилго нь өнгөрсөн хугацаанд тус салбарын олсон ололт, амжилтыг дүгнэж, алдаа дутагдалдаа дүн шинжилгээ хийж, төрөөс батлан хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх арга замыг хэлэлцэн тодорхойлж, цаашдын хөгжлийн зорилтыг дэвшүүлэхэд чухал түлхэц өгөх, шинжлэх ухаан, технологи, инновацид хандах нийгмийн өнөөгийн чиг хандлагыг өөрчлөхөд чиглэгдэх болно.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж