Герман, Их Британи, Францын удирдагчид Ираныг зэмлэв

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

Герман, Их Британи, Францын удирдагчид Ираныг зэмлэв

Герман, Их Британи, Францын удирдагчид Ираныг зэмлэв

НҮБ-аас жил бүр зохион байгуулдаг дэлхийн удирдагчдын уулзалтын үеэр, Даваа гариг (2019.09.23)-т Борис Жонсон Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Германы канцлер Ангела Меркель нартай уулзаж, Ираны асуудлаар ярилцсан байна.

Гурван удирдагч хамтарсан мэдэгдэл гаргаж, энэ сарын эхээр Саудын Арабын газрын тосны хоёр байгууламжид халдсан халдлагын хариуцлагыг Иран хүлээх ёстой гэж мэдэгджээ. Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Британи 2015 онд үзэглэсэн Ираны цөмийн хэлэлцээрээс гарч болзошгүйг хэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн онд Ираны хэлэлцээрээс гарсан билээ.

Гурван удирдагч хамтарсан мэдэгдэлдээ "Бидний хувьд энэ халдлагын хариуцлагыг Иран хүлээх нь тодорхой байна. Үүнээс өөр үндэслэлтэй тайлбар байхгүй" гэж дурджээ.

Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф түүний хариуд, Нью-Йоркт сэтгүүлчидтэй уулзахдаа “Хэрэв Иран энэхүү халдлагын ард байсан бол Саудын Арабын газрын тос боловсруулах үйлдвэрээс юу ч үлдэхгүй" хэмээн хэлсэн байна.

Есдүгээр сарын 14-ний өдөр Саудын Арабын газрын тосны байгууламжууд руу халдсан дроны халдлага бүс нутаг дахь хурцадмал байдлыг улам бүр гааруулжээ.

Эх сурвалж: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж