Хүүхэд нас, хүсэл мөрөөдлийг минь хулгайлсан"

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

Хүүхэд нас, хүсэл мөрөөдлийг минь хулгайлсан"

Хүүхэд нас, хүсэл мөрөөдлийг минь хулгайлсан"

НҮБ-ын 74 дэх Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор дэлхийн удирдагчид АНУ-ын Нью-Йорк хотноо хуран цуглараад байгаа билээ. Чуулга уулзалтын гол сэдэв  уур амьсгалын өөрчлөлт. Энэхүү чуулга уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч 16 настай Швед охин Грета Тунберг дэлхийн удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг, байгаль эх дэлхийгээ хамгаалах тал дээр санаачилгатай ажиллахгүй байна хэмээн зэмлэжээ.

Европоос Нью Йорк хүртэл эко завиар аялж ирсэн Грета “Хүмүүс үхэж байна. Хүмүүс зовж байна, Экосистем, эх дэлхий минь бүхлээрээ сүйрч байна. Бид сүйрлийн ирмэг дээр ирээд байхад та нар мөнгө, эдийн засгийн өсөлтийн тухай үлгэрээ ярьсаар байх юм. Яаж чадаж байна аа. Та нар ирээдүй хойч үеийнхээ хүсэл мөрөөдөл, хүүхэд насыг хоосон амлалтуудаараа залгиж байна. Магадгүй би ч энд байх ёсгүй байсан байх. Би зүгээр л хичээлээ хийгээд явж болох байсан. Гэхдээ бүх зүйл буруу байна” хэмээн нулимсаа залгин ярьжээ.

Гретагийн эхлүүлсэн “Friday for future” буюу “Ирээдүйн төлөөх Баасан гариг” хөдөлгөөн хүчээ авч өдгөө дэлхийн 100 гаруй орны 1,700 орчим хот, тосгоны хэдэн арван мянган сурагч түүнтэй нэгдэн сонгогдсон Баасан гаригт хичээлээ орхиж, цаг уурын өөрчлөлтийн эсрэг жагсаалд нэгдээд байгаа юм.

Тэрбээр өмнө нь Швейцарийн Давос хотноо зохион байгуулагдсан “Давос-2019” дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад уригдан очсон юм. Чуулга уулзалтын аутизмын нэг төрөл болох аспергерийн хам шинжтэй сурагч охин “Та бүхэн өөрсдийн гэр орноо шатаж байна гээд төсөөлдөө. Эх дэлхий минь яг түүн шиг үгүй болж байна шүү дээ” хэмээн хэлж зочид төлөөлөгчдийг хэлэх үггүй болгосон билээ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж