Зам тээврийн ослоор жилд 4000 гаруй хүн гэмтдэг | News.MN

Зам тээврийн ослоор жилд 4000 гаруй хүн гэмтдэг

Зам тээврийн ослоор жилд 4000 гаруй хүн гэмтдэг

Зам тээврийн ослоор жилд 4000 гаруй хүн гэмтдэг

Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр /2019.09.24/ сэтгүүлчдэд хэвлэлийн хурал зарлаж, “Дураараа биш ээ, дүрмээрээ” урьдчилан сэргийлэх аяны талаар мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар замын хөдөлгөөнтэй холбоотой нийт 1200000 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ зөрчлийн 72 хувь нь нийслэлд, 27 нь хөдөө орон нутагт гарчээ.

Зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 585 хүн насбарж, 4000 гаруй хүн бэртэж, гэмтдэг байна. Үүнээс 1300 гаруй хүнд хэлбэрийн гэмтэл авдаг аж.

Мөн эд материалын хохирлын хэмжээ жилд 20 тэрбум төгрөг байна гэсэн тооцоо гарчээ.

Эдгээр зөрчлүүд ихэвчлэн жолооч нар дүрмээ биелүүлдэггүй, хариуцлагагүй байдлаас болж гардаг байна. Тиймээс  Зам тээврийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Оюутолгой ХХК компани хамтран “Дураараа биш ээ, дүрмээрээ” аян зохион байгуулахаар болжээ. Уг аяны гол зорилго нь зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлж, жолооч нарт соёлтой, хариуцлагатай хандлагыг бий болгоход нөлөөлөх юм. Аяны хүрээнд Тээврийн цагдаагийн алба хаагчид дээр бусад анги, байгууллагаас хүч нэмж, бүх зам, уулзвар дээр камерын болон биечлэн хяналт, шалгалт явуулах аж. Үүнээс гадна иргэдэд сургалт сурталчилгаа, мэдээ мэдээллийг давхар хүргэх юм байна.

Өмнө нь Цагдаагийн Ерөнхий газар мөн "Яараад яахав дээ" аяныг гурван сарын хугацаанд хэрэгжүүлж байсан. Уг аяны хүрээнд зам тээврийн ослоор насбарагсдын тоо 11 хувиар буурчээ. Тиймээс одоо хэрэгжүүлэх "Дураараа биш ээ, дүрмээрээ" аян  мөн үр дүнтэй байна хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Аян хоёр сарын хугацаанд үргэлжлэх хэдий ч цаашид зам тээврийн зөрчлийн мэдээллийг байнга бүртгэж, шалгаж, хянаж байх аж.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-24 202.126.89.203

Элдэв янзын аян зохион байгуулаад нэмэргүй шд ээ! Шууд торгуулиа нэм! Карман дах мөнгөтэйн ярь. Их орлоготой бол их торгууль төлдөг зарчим хэрэгжүүл! Скандинавын оронд мөнгөтэй хүн мөнгөнийхөө хэмжээгээр торгууль төлдөг хууль үйлчилдэг. Нэг бол ядуу юм, баян юм гээд тэнэгүүдийн толгойг илээд байвал энэ нас баралт, тахир дутуу иргэдийн тоо буурахгүй шүү. Гар утсаар ярьж бгаад цагдаад баригдвал ердөө 19.000₮-өөр торгоно гэтэл үүнээс үүдэж гарах хор хөнөөрөл төсөөлж барашгүй аймар!

Avatar

асуулт 2019-09-24 202.55.188.43

Баяр хүргье! хоёр гараа ѳргѳѳд дэмжинэ. Нэгдүгээр эмнэлэг ХХБанкны гоо замаар нэгдүгээр эгнээ рүү орж багшийн дээд рүү эргэх хэцүү! үүнийг яамаар ч юм бэ? 2р эгнээнээс эргэлээ багшийн дээдийн уулзварт шүгэл тас 20000 будаа!

Avatar

зочин 2019-09-24 202.131.225.150

хууль журмаа чангатгаж мөрдөж ажиллаж хэвшмээр байна. машмн унасан мөртлөө яг явган явж байгаа морь унаад явж байгаа юм шиг л аашлах юм. торгуулиа төлүүлж хэвшмээр байна. одоо торгульгүй машин алга, Торгууль.мн дээр дурын машины дугаар шалгаад үзэхэд наад зах нь 100,0 мянга зарим нь 1,0-2,0 саяын торгуультай байна. ооргоод торгуулиа төлүүлж чадахгүй бол торгож хэрэг байгаа юм уу. үүн дээр онцгой анхаармаар байна. торосон бол төлүүлэл дээ. тгэхгүй бол зөрчил арилахгүй ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж