Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав | News.MN

Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхий сайд Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал зэргийн талаар товч танилцуулав.

Засгийн газар уналтад ороод байсан эдийн засгийг сэргээн, нийгэмд шударга ёс тогтоох, хууль бус уул уурхай эрхлэхийг цэгцэлж байгааг иргэд дэмжихээ илэрхийлэв.  Эдийн засгийн өсөлтийн үр шимийг айл өрх, иргэн бүр хүргэх нь чухал байгааг мөн санууллаа.

Засгийн газар Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх зорилгоор :

  • Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлд 37.9 км хатуу хучилттай авто зам
  • Хатгал, Жанхай, Дээд модонт булан, Ардаг, Тойлог зэрэг газарт 500 автомашины найман зогсоол байгуулах
  • Хөвсгөл нуурт усан замын тээврийн төв байгуулах зураг төсөл боловсруулах
  • Хатуу хог хаягдлыг дарж булшлах технологи бүхий хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах
  • Шингэн хог хаягдлыг нөөцлөх хоёр цэгийг Хатгал тосгон, Ханх суманд байгуулах
  • Орон нутгийн шингэн, хатуу хог хаягдал зөөвөрлөх тээврийн хэрэгсэлтэй болгох
  • Түр отоглох 22 цэг болон автомашины зогсоолд ариун цэврийн 29 байгууламж байгуулахаар болсныг Ерөнхий сайд хэлэв.

Мөн “ Хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, өрх толгойлсон эцэг, эх гэсэн зорилтот бүлэгт Засгийн газар халамж, дэмжлэгээ үзүүлнэ. Хөдөлмөрийн чадвартай бусад хүн ажил хийх ёстой. Ажлын байр олон ч ажил хийх сонирхолтой хүн ховордсон” гэдгийг ч тодотгов.

Хөвсгөл аймгийн нисэх буудлыг Олон Улсын нисэх буудал болгох,  “Авъяас” сургууль, спортын сургууль, 100 хүүхдийн ортой цэцэрлэг барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгана гэв.

Хөвсгөл аймаг  2019 оныг “Хүүхэд хамгаалал, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгосон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-24 66.181.183.181

ПОП-ОПЕРА

Avatar

Зочин 2019-09-24 202.126.88.185

Энд тэнд сэлэм эргүүлж шоудсан нэг баатартай боллоо.эх орон цэрэг ярьсан л хүн,намынхнаа хутгалж хор найруулж 20 жил төрийн өндөр алба хашлаа.улс оронд мэргэжил ур чадвар туршлага мэргэшил хамаагүй болжээ.женко хүүкийн буянаар.Цэрэг эх оронч үзэл энэ авилгач хийрхэгчдийн ярианаас огт өөр баймаар юм.

Avatar

Пиарчин 2019-09-24 185.209.177.14

Баян хүн нэг шуурганд, баатар эр нэг суманд, буруу улс төрч нэг бичлэгэнд. Ерөнхий сайдын авилга нэхэж байгаа бичлэг цацагдана. Женко, Оюук хоёрын хэн нь эхэлж хөдлөх болоо

Avatar

Пиар специалист 2019-09-24 185.209.177.14

Баян хүн нэг шуурганд
Баатар нэг суманд
Баавартай Хүүк нэг бичлэгэнд.

Хүүкийн нэг авилга нэхэж байгаа бичлэг удахгүй цацагдана. Жэнко, Оюук хоёрын аль нь түрүүлэхийг Балхжав бид хоёр таашгүй

Avatar

Chimegee 2019-09-24 119.40.98.162

Хөвсгөл аймгийн Жанхайд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын дийлэнх нь Улаабаатарынх мөн аймагт орон нутагт татвар төлдөггүй гэдгийн Ерөнхий сайд мэдэж байгаа болов уу мөн гэр хороололд цэвэр ус оруулна гэж 10 аад жил булаатай байгаа 8,0 тэрбум төгрөгийн үхмэл хөрөнгийг мэддэг бол уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж