НИТХ-ын дарга асан, 60 тэрбумын хэргийн яллагдагчаар татагдаад байгаа Ц.Сандуй телевизийн ярилцлагад орж, сэтгэлээ нээжээ. Тэрбээр өөрийг нь хэлмэгдүүлсэн гэж үзэж байгаагаа илэрхийлээд өмнө нь үй зайгүй найз нөхөд, ах дүү явсан намын нөхдөө хардаж байгаагаа нуусангүй. Тэрбээр "Надад тулгасан ялыг би хүлээн зөвшөөрөхгүй. 2016 оноос хойш дөрвөн удаа сэргээгдсэн хэрэг. Уг нь прокуророос хоёр удаа хэрэгсэхгүй болгосон хэрэг шүү дээ. Ц.Сандуйг яллах ёстой гэсэн улс төрийн захиалга хэн нэгэн өгч, нөлөөлсөн. Үүнд өөрийнхөө хамгийн ойр байсан хүмүүсээ би харддаг. Бүр намын удирдах албан тушаалд байсан хүмүүс шүү. Намайг өнөөдөр хэн ч хамгаалаагүй. Олон өмгөөлөгчид хандсан. Бүгдээрээ “Улс төр орсон хэрэг” гээд татгалзсан. Найз маань хүртэл айж, надаас зугтаж байна" хэмээн ярьжээ
Б.БАТ
Холбоотой мэдээ