“Боинг” хохирогчдын гэр бүлд тус бүр 144 мянган ам.доллар олгоно

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

“Боинг” хохирогчдын гэр бүлд тус бүр 144 мянган ам.доллар олгоно

“Боинг” хохирогчдын гэр бүлд тус бүр 144 мянган ам.доллар олгоно

“Боинг” компаниас "Boeing 737 Max" агаарын хөлгийн сүйрлийн улмаас хохирогчдын гэр бүлд тус бүр 144.500 ам.доллар олгохоор болжээ. Хохирогчдод олгох мөнгө тус компанийн тусламжийн сангаас гарах юм байна. Тус сан нь хохирогчдын ар гэрийнхний нэхэмжлэлүүдийг хүлээн авч эхэлсэн бөгөөд 2020 оноос өмнө нөхөн олговрыг олгож дуусахаар төлөвлөжээ.

Хохирогчдын төрөл төрөгсдийн ихэнх нь шүүхэд тус компанийн эсрэг нэхэмжлэл гаргасан байна. Техас гаралтай 15 гэр бүлийг төлөөлж буй өмгөөлөгч Номаан Хусейн "144,000 ам.доллар нь хохирогчдын хэнийх нь ч сэтгэл санааны хохирлыг барагдуулж чадахгүй. Гэр бүлүүд энэ асуудлаар тайлбар авахыг хүсэж байна” хэмээн хэлжээ.

Эфиоп, Индонезид “Боинг” компанийн "Boeing 737 Max" агаарын хөлгүүд сүйрч, нийт 346 хүний амийг авч одсон харамсалтай хэрэг гарсан. "Боинг" компани онгоцны сүйрлийн улмаас амиа алдсан зорчигчдын гэр бүл, ойр дотны хүмүүст 100 сая ам.доллар олгохоо өнгөрсөн долдугаар сард амласан билээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж