Хөлбөмбөгийн таавраар алдаршсан Пауль наймаалжын эзэд дахин түүнийг элдэв тааварт оролцуулахгүй гэсэн ч тэднийг Оросын «Комсомольская правда» сонины сурвалжлагч нар хуурч чадаад дараагийн Оросын ерөнхийлөгчийн нэрийг наймаалжаар нь “хэлүүлжээ”. Пауль наймаалжинд дөхөж очсон сурвалжлагч нар аквариумын шилэнд Владимир Путин ба Дмитрий Медведев хоёрын нэрийг бичсэн цаасыг нууцаар наасан байна. Аквариумын ёроолд тэр үед амарч байсан Пауль шууд дөхөж ирээд нэг цаасыг нь тэмтрүүлээрээ заасан гэнэ. Сэтгүүлчид тэр нэртэй цаасан дээр бичсэн нэрийг шууд зарлаагүй бөгөөд дугтуйлан хадгалаад дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг гарангуут задлан танилцуулахаар хадгалуулжээ.
Наймаалж Оросын шинэ ерөнхийлөгчийг таав
Фото: ISRA.com/AP