Германы шүүх шарталтыг өвчинд тооцох шийдвэр гаргажээ | News.MN

Германы шүүх шарталтыг өвчинд тооцох шийдвэр гаргажээ

Германы шүүх шарталтыг өвчинд тооцох шийдвэр гаргажээ

Германы шүүх шарталтыг өвчинд тооцох шийдвэр гаргажээ

Германд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Oktoberfest” шар айрагны баяр энэ сарын 21-нд эхэлсэн билээ. Баяр аравдугаар сарын 6 хүртэл үргэлжлэх юм. Шар айрагны баярын үеэр Франкфурт хотын шүүхэд нэгэн иргэнээс шарталтын эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн эсрэг гомдол ирсэн байна.

Гомдол гаргагчийн талаас тус компанийг өөрсдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүндээ хуурамч баталгаа өгсөн гэж мэдүүлжээ.

Шүүх уг асуудлыг нягтал үзээд шарталтын эсрэг аливаа бүтээгдэхүүнүүд нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн гэсэн ангилалд хамаарагддаг. Хүний биеийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, их бага ямар нэг байдлаар биед өөрчлөлт гарахыг өвчин гэж үздэг. Иймээс шарталт гэдэг бол өвчин. Харин ямар нэгэн хүнсний болон хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь аливаа өвчнийг эдгээх, анагаах боломжгүй юм гэсэн дүгнэлтийг хийжээ.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дондов 2019-09-24 180.149.93.14

Ингэх л байсым. Болоо ш дээ. Одоо л нэг архи уусны маргааш "Өвчтэй хүн" гэж хэлүүлэх эрхтэй боллоо. Нийгмийн их олон асуудлыг шийдэх гарц нээгдлээ гэжжж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж