Залуу парламентчдыг Японы ёс зүйд сургана

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

Залуу парламентчдыг Японы ёс зүйд сургана

Залуу парламентчдыг Японы ёс зүйд сургана

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувьд өнгөрч буй долоо хоногт айлчиллаа. Айлчлал уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, Японы парламенттай хамтын ажиллагаагаа өргөтгөх гэсэн хоёр хэсгээс бүрдсэн юм.

Уул уурхайн хөрөнгө оруулалтын салбарын нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

72 ЖИЛД 1 Л  УДАА ПАРЛАМЕНТ НЬ БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖЭЭ

Япон улс дөрвөн жилийн хугацаатай парламентын тогтолцоонд шилжээд 72 жил буй. Өнгөрсөн хугацаанд ганц л удаа бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаагаа дуусгаж байсан бол бусад цаг хугацаанд нь парламент нь 1-2 жилийн настай байжээ. Ерөнхий сайд нь өөрөө эрх мэдлээ атгаж, сайд нь танхимаа бүрдүүлэх, асуудлаа парламентдаа оруулж ирэх, парламентдаа тараах эрхтэй байдаг аж. Гэхдээ өнгөрсөн хугацаанд парламент насжилт багатай, тогтворгүй байсан ч Засгийн газрын болон төрийн бодлого нь үргэлжилж ирсэн  нь японы парламентын соёлоос бусад улс орон туршлага хуваалцдагаас харж болохоор. Ирэх арваннэгдүгээр сард Японд мөн л парламентын сонгууль болох гэж байгаатай зэрэгцэн анх удаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах гэж байгаа юм. Энэ сонгуульд сүр дуулиантай, нэр дэвшигчдийн уран цэцэн үгтэй, нүсэр сурталчилгаа хэрэггүй. Улстөрчид нь нэр дэвшиж, ард иргэд нь хүсвэл сонгуульдаа оролцож,  сонгуульд санал өгсөн иргэдийн олонхын саналаар асуудлаа шийдэж, цааш явдаг. Тэд үүндээ дасч, иргэд нь ч сонгуульдаа оролцоод явдаг, ийм л жишиг Японд тогтсон.

ЗАЛУУ ГИШҮҮДИЙГ ПАРЛАМЕНТЫН ЁС ЗҮЙД СУРАЛЦУУЛНА

Яг үүнтэй зэрэгцээд Монголын улс төрийн хүрээнд ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг Ард нийтээсээ асуух, парламент бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө тарах уу, үгүй юу гэдэг асуудал халуун сэдэв болж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ард нийтийн санал асуулгатай хамтатган ээлжит бус сонгууль явуулах эсэх асуудал яригдаж, МАН ч энэ парламентыг тараах уу, яах уу гэдэг гарын үсгээ цуглуулаад эхэлсэн. Монголд  УИХ-ын тараах гишүүдийн 51 хүрэх, сонгуулийн ирц, санал нь нь босготой байгаа нь буруу гэдгийг Японы парламентын холбооны зүгээс хэлдэг гэнэ.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар Япон улсад айлчлахдаа Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга, хатагтай А.Санто, тус улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошиймад нарт бараалхсан юм. Энэ үеэр өмнө нь хэрэгжиж байсан залуу парламентчдыг сургалтыг үргэлжлүүлэхээр тохиролцжээ. УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар “Айлчлалын  хүрээнд залуу парламентчдыг сургах, чадавхжуулах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд суралцуулах талаар айлчлалын хүрээнд яригдсан. Хоёр улсын парламент хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, залуу парламентчдыг төрийн байгуулалтын үйл ажиллагаанд суралцуулах талаар холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцлаа. Түүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар санал солилцлоо. Япон улс 72 жилийн хугацаанд түүхэндээ анх удаа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа юм байна. Тиймээс Монголд өрнөж буй Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор судлах, ярилцах зүйл их байлаа. Япон улс дэлхийн олон парламентын засаглалтай улс орнуудад туршлага болохуйц хүчтэй парламентын засаглалтай улс” гэдгийг онцолсон юм.

Японд парламентын гишүүн нь эмэгтэй хүн рүү удаан харсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, аав болохын тулд сарын чөлөө авсныхаа төлөө, буруу мэдээлэл өгснийхөө төлөө гэх мэт нэг л удаа алдаа гаргасан бол ёс зүйн хариуцлага хүлээж огцордог жишиг тогтчихсон. Энэ нь ч дэлхийн олон орны парламентчдад туршлага болдог. Гэтэл Монголд эсрэгээрээ. УИХ-ын гишүүн нь хүчингийн асуудалд холбогдож, ЖДҮ-ээс олноороо зээл авсан зэрэг асуудал өнөөдөр ч хуулийн байгууллагаар эцэслэгдээгүй. Гишүүд нь худлаа хэлснийхээ төлөө, хулгай, хүчин хийснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, хариуцлагагүй байдал хамгийн өндөр байдаг улс гэхэд хилсдэхгүй болов уу. Тиймээс гишүүдийг ёс зүйтэй улс төрийн боловсрол олгох, төлөвшүүлэх сургалтыг өмнө нь Япон улстай хамтран хийдэг байж. Гэвч энэ сургалт хэсэг хугацаанд завсарласан байсныг энэ удаагийн УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазарын айлчлалаар дахин сэргээж, үргэлжлүүлэхээр болсон байна. Түүнээс гадна УИХ-ын гишүүдийг сургах, төрийн байгуулалтын үйл ажиллагаатай танилцуулах асуудлыг айлчлалын хүрээнд ярилцсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж