АНУ-ын харьяат 40 настай уулчин энэ сарын 18-ны өдөр Алтай Таванбогдод авиралт хийх явцдаа алга болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэрбээр есдүгээр сарын 20-ны өдөр буцаж ирэх байсан ч одоог хүртэл ор сураггүй байгаа юм.
Энэ талаарх мэдээллийг анх Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулдаг “Алтай тоур” аялал жуулчлалын компанийн ажилтан есдүгээр сарын 21-ний 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн алба хаагч нэг автомашинтай Алтай Таванбогд уулыг зорьж, есдүгээр сарын 23-наас “Хоног толгой” гэх газраас “Вест кэмп” хүртэл 12 км газарт явганаар эрэн хайх ажиллагааг хийж байна.
АНУ-ЫН ХАРЬЯАТ ИРГЭН ГАНЦААРАА УУЛАНД АВИРАХААР ЯВСАН
Сураггүй болсон АНУ-ын харьяат иргэнийг эрэн хайх ажиллагааны талаар Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хошууч н.Ургацаас мэдээлэл авлаа. Тэрбээр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн Алтай Таванбогд ууланд /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ АНУ-ын харьяат уулчин товлосон хугацаандаа бууж ирээгүй тул эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна” гэв.
Алтай Таванбогд уул руу “Алтай тоур” аялал жуулчлалын машинд аймгаас зургаан жуулчин сууж явсны нэг нь АНУ-ын уулчин П байжээ. Тухайн иргэний хувьд бусад таван жуулчнаас тусдаа явсан бөгөөд ганцаараа авиралт хийхээр явсан байна. Түүний араас бусад таван жуулчин нь очиход байхгүй байсан талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ. Түүнтэй хамт явс ан таван жуулчин Алтай Таванбогдод авирах албан ёсны зөвшөөрөлтэй байжээ. Харин алга болсон жуулчин зөвшөөрөлгүй байсан бололтой. Тус уул нь Монгол Улсын хилийн бүсэд хамаарах тул Өлгий хотод байрлах хилийн цэргийн ангиас /Улаанбаатар хотоос ирэх хүмүүс Хил хамгаалах ерөнхий газраас/ хилийн бүс нэвтрэх зөвшөөрөл /үнэгүй/, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутагт нэг удаа нэвтрэх тасалбар /3000 төгрөг/ авсан байх шаардлагатай аж.
ЖУУЛЧНЫ КОМПАНИЙН МАШИНД ДАЙГДАН СУУЖ ЯВСАН
Баян-Өлгийд үйл ажиллагаа явуулдаг “Алтай тоур” компанийн удирдлагатай утсаар холбогдоход “Алтай Таванбогд ууланд авиралт хийж, сураггүй болсон АНУ-ын харьяат иргэн П нь манай компанид албан ёсоор бүртгүүлээгүй. Хувиараа Монголд ирсэн юм билээ. Тухайн үед манай компанийн жуулчны машинд дайгдаж явсан гэсэн. Яг тухайн үед юу болсныг сайн мэдэхгүй байна. Манай компанийн жуулчдад үйлчилсэн жолооч хөдөө явсан байгаа. Өнөөдөр /2019.09.24/ аймагт ирнэ. Жолоочийг ирэхээр аймгийн Цагдаагийн газраас байцаалт авна гэж хэлсэн” гэлээ.
Цаг агаарын хувьд Алтай Таванбогд ууланд авиралт хийхэд тохиромжтой байсан гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлсэн юм. Монгол орны хамгийн баруун захад орших Алтай Таванбогд уул нь Хүйтэн, Найрамдал, Бүргэд, Малчин, Өлгий зэрэг олон мөнх цаст оргилуудтай. Улаанбаатар хотоос 1821 км зайтай. Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос 185 км зайд тус аймгийн Цэнгэл, Улаанхус сумдыг заагт оршдог.
А.СҮРЭН
uhsen bhoo 2019-09-24 98.253.30.34
tuhain oron nutagiin tsagdaa n barij avaad boogood altsan baihoo. hodoonii tsagdaa nar chin eren shuud boogood alaad alaad yavchdag boltsiin bishuu.
HM 2019-09-24 84.51.161.8
Алмастай таарсан юм болвуу?
Зочин 2019-09-24 64.119.19.154
Хүний амь нас эрүүл мэнд яригдаж байхад Зөвшөөрөлгүй гэж ярих юм. News.mn бол хүн чанар ёс суртахуунгүй байгууллага
Зочин 2019-09-24 193.91.98.156
yagaad hiliin bused zovshoorolgui hun yavj baidag bilee Juulchin horongo oruulagch tuslamjiin baiguulaga neriin dor yu hiij baigaag medej bna uu darga naraa
zochin 2019-09-24 59.153.115.202
3 улсын хил орчмын бүс учраас зөвшөөрөлгүй гаднын тэнүүлчдийг ойртуулж болохгүйшд.
зочин 2019-09-24 66.181.181.27
Эрхэм нөхөд өө?монголчууд аа?Би нэг зүйл хэлье,буруу бол уучлаарай,намайг залуу байхад,насныхаа ихэнхийг төрд зориулан зүтгэхэд ийм зах замбараагүй юм дуулддаггүй байсан санагдах юм,юу?гэнэ вэ?саяхан монгол шарын даваанд 4 хятад дураараа явж байгаад баригдлаа л гэх,энэ алга болсон гэх америк иргэн замын машинд дайгдаж баруун хязгаарт очсон л гэх,юу?болж байнаа,энэ улс оронд чинь хууль ёс-хяналт шалгалт гэж ер нь байна уу?тус тусынхаа ажлыг хийцгээх юм биш үү?
Зочин 2019-09-24 202.126.90.37
чиний тэр коммунизм чинь өнгөрсөн
Зочин 2019-09-24 112.72.15.50
Уг нь вест кэмп (нутгийнхан тэгж буруу нэрлээд сурчихсан) биш base camp-аас хоног толгой хүртэл явмаар юм
Zochin 2019-09-24 66.181.161.107
zevsheerelgui geed daraa ny torgoj amjih biz, hunee oloochee. uhlee naad hun chin
Setgegdel orohoo baichij 2019-09-24 202.131.246.42
Ene site setgegdel orohoo baichij
иргэн 2019-09-24 139.5.216.128
Монгол орны бүх хэсэгт хүн ард нь жаахан учиртай баймаар юм. Яг эзэнгүй айл шиг хэн дуртай хүн орж гарч юу дуртайгаа хийдэг, хийлгэдэг байгааг болиулаачээ. Засаг төр минь үүнд хатуу анхаараачээ? Эзэн байна уу…
Зочин 2019-09-24 66.181.161.104
Монгол орны хамгийн баруун захад орших Алтай таван богд гэж нэг бичээд л, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т орших Алтай таван богд гээд л байх юм. Мэдээ нийтлэхээсээ өмнө ядаж газрын зураг харчихаж болдоггүй юм уу энэ Сүрэн. news.mn бас шалгадаггүй юм уу. /өчигдрийн мэдээнд бас ингэж бичсэн байсан/
Зочин 2019-09-24 66.181.161.102
Баян-Өлгий аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т гэвэл Цэнгэл сум, Алтай Таванбогд уултай огт хамаагүй, Увс аймгийн аль нэг сумын нутаг дэвсгэр болж таарах гээд байна.
Зочин 2019-09-24 202.126.89.144
Одоо зөвшөөрөтэй, зөвшөөрөогүй нь ямар хамаа байнаа. Хүнээ олох л хэрэгтэй. 3000 төгрөг төлөөгүй гээд хаях гэж байгаа юм шиг юм бичих юм.
Zochin 2019-09-24 36.11.225.219
Uhvel uhne l biz de. Ene uulchid gej shal demii hiih yumaa olj ydsan yumnuud. Benzin tos, hun huch garzdaad. Ene teneguudiin toloo tatwar tologchdiin mongo ursaj bna
Зочин 2019-09-24 66.181.187.244
Mongol amitan hoino iim l yum bichne dee. Hun bish shd
Монгол хүн 2019-09-24 218.101.231.199
Чи монгол хүн биш үү?, монгол хүн ямар байх ёстой юм бэ? Татвар төлөгчдийн мөнгө,улсын хөрөнгийг үрэх юм бол дөлчийсөн,хэнэггүй,монголчуудыг хүн гэж үзэхгүй байгаа,засаг төр,хууль журмыг нь үл тоогчдоос гаргуулах хэрэгтэй шдээ.
Зочин 2019-09-24 202.131.246.42
Yag unen. Durandaa uhel ruugee zutgesen humuus bol uhvel taarna. Ugaasaa uulchdiin muruudul chin uulandaa uheh baidag gee biz dee. Tiim uchraas erj haij hun huch, tsag hugatsaa zarlagadaad yahav zugeer haya. Ter hun chin uulandaa noirsood jargaltai baigaa.
Зочин 2019-09-24 202.179.26.56
Юун вест кемп вэ сэтгүүлчээ.Base camp үндсэн отог
Зочин 2019-09-24 24.12.0.213
um sain amgalan boltugai, manaikan uursdu nuukaad tavisn ch bj mdsh, Arkangain sarlaguudyg martchij blkguuuu
ZOCHIN 2019-09-24 202.179.22.117
Алтай Таван Богд уулын Хүйтний оргил явах үндсэн зам дагуу нилээн олон ангалуудтай. Ганцаараа, анх удаа явж байгаа хүний хувьд ангал руу унахад гарах магадлал багатай, дээр нь эргээд цасаар хучигдаж харагдахгүй болно.
Зочин 2019-09-24 122.201.17.118
Ene gadaaduudiig uul ruu gargahaa boli
Зочин 2019-09-24 202.55.188.89
tagnuul biz
Зочин 2019-09-24 203.169.49.103
Уулчин нэрээр ирсэн тагнуул монгол улс д шингэх зорилготой байж ч магад.
Зочин 2019-09-24 182.160.38.223
heden maltai gej tagnah uu ha ha
Зочин 2019-09-24 202.131.229.34
Олдоосой билээ