Николас Мадуро ОХУ-д айлчилж, Путинтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

Николас Мадуро ОХУ-д айлчилж, Путинтэй уулзана

Николас Мадуро ОХУ-д айлчилж, Путинтэй уулзана

Венесуэлийн удирдагч Николас Мадуро өнөөдөр (2019.09.24) ОХУ-д албан ёсны айлчлал хийх болсон тухайгаа мэдэгджээ. Тэрбээр "ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өнөө шөнө буюу хэдхэн цагийн дараа эх орноосоо мордох гэж байна. Би бидний анд нөхөр Ерөнхийлөгч Владимир Путин болон түүний багийнхантай уулзана" хэмээн мэдэгдсэнийг “РИА Новости” агентлаг уламжилжээ.

Мадуро Путинтэй уулзаж, хоёр орны харилцааны хөгжлийн динамикийг ярилцаж, “эдийн засаг, соёл, нийгмийн салбарын хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэх арга замыг олно" гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Венесуэлийн удирдагч Николас Мадурогийн Орос улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангаж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: TELLER REPORT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж