Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдсан.
Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгасан юм.
Тэгвэл аврагчдад мэргэшлийн зэрэг олгох шалгалт ирэх 10 дугаар сарын 27-нд явагдах гэж байна. Тиймээс төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагууд тус шалгалтад орох алба хаагчдын мэдээллийг 10 дугаар сарын 04-ны дотор ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар, Сургалтын хэлтэст доорх албан бичгийн дагуу ирүүлнэ үү.
Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад 2-оос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад 3-аас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч оролцоно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ