ТЦА: Хурдны зам дээр анх удаа осол гарлаа | News.MN

ТЦА: Хурдны зам дээр анх удаа осол гарлаа

ТЦА: Хурдны зам дээр анх удаа осол гарлаа

ТЦА: Хурдны зам дээр анх удаа осол гарлаа

Улаанбаатар, Хөшигтийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг холбосон 32 километр урттай тууш замын хөдөлгөөнийг нээгээд удаагүй. Гэтэл энэ сарын 22-ны өдрийн 19:00 цагийн орчимд осол гарч, Тоёото маркийн автомашин  хурдны  замын хашлага мөргөсөн байна. Хэргийн газарт үзлэг хийхэд  машины баруун хойт талын дугуйны резин хуурч салсан нь ослын шалтгаан болсон аж. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад “Хурдны зам дээр гарсан анхны осол болж байна. Дугуйн тросс тасарснаас болж  автомашин осолдох шалтгаан болсон байж магадгүй. Тиймээс жолоочид тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангаж, туушин замд хөдөлгөөнд оролцвол ямар ч осол гарахгүй” гэлээ.

Жолоочийн мэдүүлснээр наймдугаар сард дугуйнуудаа сольж, Өгөөмөр захад хувь хүнээс дугуй худалдан авсан аж. Иймд чанарын баталгаагүй дугуйг хувь хүнээс худалдаж авахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж буй. Тус газрын мэдээлснээр Монголын анхны туушин замд жолооч нар ухрах, сэлфи хийх, буцаж эргэх,  замын хөдөлгөөнд удаан оролцох зэрэг зөрчил түгээмэл гарч байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-24 103.229.121.245

duguinii rezinii tross tasarsan yum bizdee.

Avatar

зочин 2019-09-24 202.126.88.46

ямарч хурдны зам дээр эсрэг дүрмээр хурдтай ( 100 км цагийн хурдтай) явах заалт дэлхий дээр байхгүй ганцхан агуу их ухаант бидэнд байгаа юм даа Удахгүй зорчигчтой талаараа мөргөлдөж гэмгүй иргэд…….ЗАМ НЬ САЙХАН

Avatar

Зочин 2019-09-24 103.212.119.13

100 ni ch haashaa ym dood tal ni 70,80 bdg shu

Avatar

Зочин 2019-09-24 36.11.224.198

Японд хурдны зам нь 80-100 км хооронд явахыг зөвшөөрдөг. Яагаад хурдны зам гэдэг вэ гэхээр нэг ч гэрлэн дохио байдаггүй болхоор л тэр. Энгийн зам нь бол 100 метр тутамд гарц гэрлэн дохио байдаг болхоор

Avatar

Mgl 2019-09-24 66.181.176.164

Аюулгүй бүрэн бүтэн техник хэрэглэж чадахгүй бол машин авахаа болчих хэрэгтэй шд. Хариуцлагагүй ухамсаргүй зангаасаа болж үхэцгээгээд л байх юм да.

Avatar

mgl 2019-09-24 202.179.11.230

huuchin duguig horigloyo.

Avatar

Зочин 2019-09-24 202.21.107.78

Машин техникнийхээ чадамждаа тохируулж хурдлаарай даа.

Avatar

Zochin 2019-09-24 202.126.89.158

Оркууд. Л баигаа биздээ. Саин дугуи авч чадахгүи бол машиинтаи баих хэрэггүи шүү дээ.

Avatar

Би Оорк 2019-09-24 139.5.217.51

Хайрт монгол ард түмэн минь цөөхүүлээ шүү дээ амь насаа хайрлаач машин тэргээ янзлаад замд гарч байгаарай яаж ийгээд зээлээд ч болтугай машин тэргээ янзалж байл даа хайртай шүү монгочууддаа

Avatar

ИРГЭН 2019-09-24 66.181.164.222

одоо хурдтай давхиж баахан үхэх байх даа.

Avatar

иргэн 2019-09-24 202.179.25.250

дугуй муутай бол битгий давхи

Avatar

Зочин 2019-09-24 82.223.14.22

Бидний Монголчууд аминдаа хайргүй дээ хуучин машин, сэлбэг аваад байгаа юм биш шүүдээ, хэдэд нь ийм боломж байгаа билээ, ихэнх нь орон сууцны өндөр хүүтэй зээлд дөрлүүлчихсэн байгаа биз дээ

Avatar

Tr 2019-09-24 150.129.143.231

Хуучин дугуй оруулж ирэхийг хорьж болдоггүй юм болов уу? Үүнээс болж осол их гардаг байх аа. Ядуу ард түмэн шинэ дугуй авч чадахгүй гэх байх. Уг нь машин авч чадаж байгаа бол ядаж л аюулгүй байдлаа бодоод шинэ дугуй авч баймаар юм шиг.

Avatar

Иргэн 2019-09-24 64.119.27.151

Булганыхан дандаа анхдагч байдгаа баталлаа даа. Энэ удаад "орк" талаасаа шүү. Замын хашлагад лав хохирол гарсан байх. Түүнийг нь засуулж мөнгийг нь "ослын анхдагчаар" төлүүлэх хэрэгтэй.

Avatar

Болд 2019-09-24 49.0.130.134

Bulgan aimgiin mashin gene ee

Avatar

ddd 2019-09-24 49.0.144.72

ийм маягаар бол нээлэн осол гарах байхаадаа. одоо наад марк 2, соната, аксент, карина, гээд салж унах дөхсөн хуучин сэгүүдээ солиод шинэ машин авлдаа, аминд чинь өлзийтэй, эдийн засагт ч хэмнэлттэй,. хуучин муу машинаар энэ хурдны замд ороод эвдэрч осол гаргана шүүдээ

Avatar

Зочин 2019-09-24 202.131.233.35

Машиндаа бишээ, худалдаж авч хэрэглэж байгаа сэлбэгтээ байгаа юм. Шинэ дугуй авах, шинэ сэлбэг авахгүй бол энэ асуудал зогсохгүйээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж