ТЦА: Хурдны зам дээр анх удаа осол гарлаа

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

ТЦА: Хурдны зам дээр анх удаа осол гарлаа

ТЦА: Хурдны зам дээр анх удаа осол гарлаа

Улаанбаатар, Хөшигтийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг холбосон 32 километр урттай тууш замын хөдөлгөөнийг нээгээд удаагүй. Гэтэл энэ сарын 22-ны өдрийн 19:00 цагийн орчимд осол гарч, Тоёото маркийн автомашин  хурдны  замын хашлага мөргөсөн байна. Хэргийн газарт үзлэг хийхэд  машины баруун хойт талын дугуйны резин хуурч салсан нь ослын шалтгаан болсон аж. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбатаас тодруулахад “Хурдны зам дээр гарсан анхны осол болж байна. Дугуйн тросс тасарснаас болж  автомашин осолдох шалтгаан болсон байж магадгүй. Тиймээс жолоочид тээврийн хэрэгслийн аюулгүй байдлаа хангаж, туушин замд хөдөлгөөнд оролцвол ямар ч осол гарахгүй” гэлээ.

Жолоочийн мэдүүлснээр наймдугаар сард дугуйнуудаа сольж, Өгөөмөр захад хувь хүнээс дугуй худалдан авсан аж. Иймд чанарын баталгаагүй дугуйг хувь хүнээс худалдаж авахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж буй. Тус газрын мэдээлснээр Монголын анхны туушин замд жолооч нар ухрах, сэлфи хийх, буцаж эргэх,  замын хөдөлгөөнд удаан оролцох зэрэг зөрчил түгээмэл гарч байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж