СУДАЛГАА: МАН дахин сонгогдохоор УИХ-ыг тараах нь буруу | News.MN

СУДАЛГАА: МАН дахин сонгогдохоор УИХ-ыг тараах нь буруу

СУДАЛГАА: МАН дахин сонгогдохоор УИХ-ыг тараах нь буруу

СУДАЛГАА: МАН дахин сонгогдохоор УИХ-ыг тараах нь буруу

УЛС ТӨРИЙН БАРОМЕТР

Mongolian Poll мэдээлэл судалгааны төвөөс улс орны нийгэм, эдийн засаг, улс төрд энэ оны нэгдүгээр сараас хойш өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулах зорилгоор хийсэн “Улс төрийн барометр-XIV” судалгааны үр дүнгээс энэ удаа зөвхөн улс төрийн сэдвээр хийсэн санал асуулгын үр дүнг олон нийтэд нээлттэй толилуулж байна.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн нийт 1200 иргэнийг сүүлийн дөрвөн жил хамруулж байгаа бөгөөд энэ удаагийн судалгааны анхдагч мэдээллийг 2019 оны есдүгээр сарын 19-21-ны өдрүүдэд цуглуулсан болно. Тус судалгаанд телефон утасны аргыг ашиглаж анхдагч мэдээлэл цуглуулсан бөгөөд цаашид буцаалттай түүврийн аргаар улирал бүр судалгаанд оролцсон иргэдээ солихгүйгээр “Улс төрийн барометр”-ийн тайланг гаргасаар байх юм. Судалгааны түүврийн хэмжээ ±3.0%-ийн алдааны хязгаар дотор эх олонлогийн тодорхой шинж тэмдгийг 99.4 хувийн итгэх магадлалтайгаар төлөөлөх чадвартай байна.

Статистик тооцоололд дараах томьёог ашиглав:

Мэдээлэл, судалгааны төвийн захирал Р.Цэдэнсодном

НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН ҮЙЛ ЯВДАЛД ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байна уу?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Хангалттай 2.3 2.1 2.3
Хангалтгүй 83.5 81.7 82.6
Хариулж мэдэхгүй байна 14.2 16.2 15.2

Судалгаанд хамрагдсан иргэдийн 82.6 хувь нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээлэл “хангалттай биш байна” гэж хариулжээ.

 

МАН- аас сонгогдсон гишүүд УИХ-д хэт олонх энэ үед Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв үү?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Зөв 14.1 16.9 15.5
Буруу 73.4 69.0 71.2
Хариулж мэдэхгүй байна 12.5 14.1 13.3

Судалгаанд хамрагдсан иргэдийн 71.2 хувь нь МАН-аас сонгогдсон гишүүд УИХ-д хэт олонх байгаа энэ үед Үндсэн хуулийг өөрчлөх нь буруу гэж үзэж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн Үндсэн хуулийг өөрчлөлтийг та дэмжиж байна уу?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Дэмжинэ 3.1 2.8 3.0
Дэмжихгүй 74.6 69.4 72.0
Хариулж мэдэхгүй байна 22.3 27.8 25.0

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаатай сонгодог” болох өөрчлөлтийг иргэдийн 72 хувь нь дэмжихгүй гэжээ. Харин иргэдийн 20 гаруй хувь нь энэхүү асуудалд хариулж мэдэхгүй байна.

 

Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар томилдог байх нь зөв үү?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Зөв 16.3 21.9 19.1
Буруу 40.2 35.9 38.1
Хариулж мэдэхгүй байна 43.5 42.2 42.8

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд орсон “Ерөнхий сайд танхимын сайд нараа томилдог” болох санал унаж, УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Засгийн газрын гишүүдийг томилдог байх санал дэмжигдсэн. Тэгвэл иргэдийн 38.1 хувь нь УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Засгийн газрын гишүүдийг томилдог байх нь буруу гэсэн бол 42.8 хувь нь тус асуудалд хариулж мэдэхгүй гэжээ.

 

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг байх нь зөв үү
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Зөв 13.1 16.6 14.8
Буруу 86.4 80.1 83.2
Хариулж мэдэхгүй байна 0.5 3.3 2.0

Харин УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаал давхар хашдаг байх нь буруу гэж иргэдийн 83.2 хувь нь үзсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард нийтийн санал асуулгад Парламент, Ерөнхийлөгчийн засаглалын талаар асуулга оруулах санал гаргасан нь зөв үү?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Зөв 9.1 15.3 12.2
Буруу 62.5 50.1 56.3
Хариулж мэдэхгүй байна 28.4 34.6 21.5

Ерөнхийлөгч Х.Баттулгын ард нийтийн санал асуулгад Ерөнхийлөгч, Парламентын засаглалын тухай асуулт оруулна гэсэн санал гаргасан. Тэгвэл судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 56.3 хувь нь засаглалын тухай асуух нь буруу гэжээ. Харин Улаанбаатар хотын иргэдийн дунд буруу гэх хандлага /62.5 хувь/  давамгайлж байгаа бол, хөдөө орон нутгийн иргэдийн ихэнх нь буюу 34.6 хувь нь тус асуудалд ямар нэг байр суурь илэрхийлж мэдэхгүй гэжээ.

 

ЖДҮХС-наас хувьдаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, дахин нэр дэвшүүлэхгүй байх нь зөв үү?

 

Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Зөв 96.2 90.8 93.5
Буруу 1.1 1.4 1.2
Хариулж мэдэхгүй байна 2.7 7.8 5.3

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хувьдаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, дахин нэр дэвшүүлэхгүй байх нь зөв гэж иргэдийн 93.5 хувь нь үзсэн байна.

 

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн гэх үндэслэлээр холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв үү?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Зөв 93.5 89.1 91.3
Буруу 2.0 1.8 1.9
Хариулж мэдэхгүй байна 4.5 9.1 6.8

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн гэх үндэслэлээр холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв гэж судалгаанд хамрагдсан иргэдийн 91.3 хувь нь үзсэн байна.

 

Энэ удаагийн /2016-2020 оны/ парламентыг хугацаанаас нь өмнө тараая гэж МАН-ын гишүүд үзэж байгаа нь зөв үү?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

УИХ дахь МАН-ын гишүүд буруугаа хүлээж огцорч байгаа бол зөв 63.1 61.2 52.1
Сонгуулийг яаралтай хийж, дараагийн УИХ-д дахин сонгогдохоор тарж байгаа бол буруу. 35.5 34.0 44.8
Хариулж мэдэхгүй байна 1.4 4.8 3.1

Сүүлийн өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “УИХ дарах нь зөв” гэж гарын үсэг зурж байна гэсэн мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэхүү асуудалд иргэдийн 52.1 хувь УИХ дахь МАН-ын гишүүд алдаа дутагдлаа хүлээж огцорч байгаа бол зөв гэсэн бол иргэдийн 44.8 хувь нь Сонгуулийг яаралтай хийж, УИХ-д дахин сонгогдохоор тарж байгаа бол буруу гэсэн байр суурийг илэрхийлж байна.

 

УЛС ТӨРИЙН БАРОМЕТР

Өнөөдөр ямар асуудал таны сэтгэлийг хамгийн их зовоож байна вэ?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Өмнөх

2019.05.31

Орон сууцны үнийн өсөлт 2.0 3.1 2.5
Валютын ханш өсөлт 11.7 9.1 10.4 10.5
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт 32.8 36.1 34.5 28.4
Орлого хүрэлцдэггүй байдал 25.1 20.2 22.6 18.5
Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ 8.0 2.1 5.1
Эрүүл мэндийн үйлчилгээний чанар 7.3 10.6 9.0
Хүнсний бүтээгдэхүүний чанар 3.4 3.0 3.2
Замын бөглөрөө 7.4 1.0 4.2
Малын хулгай 5.9 2.9
Бусад 2.3 8.9 5.6

Судалгаанд хамрагдсан иргэдийн 10.4-34.5 хувь нь валютын ханшны өсөлт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, орлогын хүрэлцээгүй байдал нь өнөөдөр сэтгэл хамгийн их зовоож байгаа асуудал болоод байна гэжээ. Харин энэ оны тавдугаар сард явагдсан “Улс төрийн барометр” судалгаанд нийт иргэдийн 57.4 хувь нь “Дээрх гурван асуудал” хамгийн их сэтгэл зовоосон асуудал болоод байна гэж байсан бол энэ удаагийн судалгаанд иргэдийн энэхүү хариултын нийлбэр 67.5 хувь болж өсжээ.

Улс орныхоо нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг Та хэрхэн үнэлэх вэ?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Эдийн засаг өсч, сайжирч байна 1.2 0.6
Хэдийгээр саад бэрхшээл их байгаа боловч дэвжиж хөгжих найдвар байна 2.5 3.8 3.1
Өөдлөх уруудахын алинд ч хүргэж болох эгзэгтэй байдалд байна 24.3 32.6 28.5
Нийгэм эдийн засгийн байдал улам доройтож байна 54.0 48.1 51.1
Хариулж мэдэхгүй байна 19.2 14.3 16.7

Судалгаанд хамрагдсан иргэдийн ихэнх нь буюу 51.1 хувь өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал “улам доройтож байна” гэжээ. Үүнээс Улаанбаатар хотын иргэдийн дунд /54.0 хувь/ энэхүү хандлага өндөр байгаа бол хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн 32.6  хувь нь “Өөдлөх уруудахын алинд ч хүргэж болох эгзэгтэй байдалд байна” гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанд та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Өмнөх

2019.05.31

Маш сайн 2.1 4.1 3.1 9.8
Сайн 11.8 16.0 13.9 37.8
Дунд 39.3 54.0 46.7 39.1
Муу 27.0 19.0 23.0 11.2
Маш муу 19.8 6.9 13.3 2.1

Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанд иргэдийн өгөх үнэлгээ буурч байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сарын судалгаанд иргэдийн 37.8 хувь Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг “Сайн” гэж үнэлж байсан бол энэ удаа тус үнэлгээ 13.9 хувь болж буурчээ. Харин үйл ажиллагаа нь “Дунд” гэж үнэлэх иргэд 46.7 хувь болж өссөн байна.

УИХ-ын үйл ажиллагаанд та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Өмнөх

2019.05.31

Маш сайн 1.8 0.9 1.8
Сайн 2.2 5.6 3.9 5.0
Дунд 11.0 12.5 11.8 11.2
Муу 29.4 37.0 33.2 27.1
Маш муу 57.4 43.1 50.2 54.9

УИХ-ын үйл ажиллагаа иргэдийн дунд муу үнэлгээтэй байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сард судалгаанд хамрагдсан иргэдийн 80 гаруй хувь нь муу,  маш муу гэж үнэлж байсан бол энэ сард судалгаанд хамрагдсан иргэдийн 83.4 хувь нь УИХ-ын үйл ажиллагааг муу, маш муу гэж үнэлсэн байна.

У.Хүрэлсүхийн толгойлж байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Өмнөх

2019.05.31

Маш сайн 2.0 3.2 2.6 1.4
Сайн 8.1 10.1 9.1 10.4
Дунд 14.9 19.7 17.3 17.0
Муу 44.0 46.8 45.4 32.0
Маш муу 31.0 20.2 25.6 39.2

Иргэдийн ихэнх нь Засгийн газрын үйл ажиллагааг муу, маш муу гэж үнэлж байна.

Хэрэв маргааш УИХ-ын сонгууль болбол та аль улс төрийн намыг сонгох вэ?
Улаанбаатар Хөдөө Улсын

хэмжээнд

Монгол ардын нам /МАН/ 12.3 18.0 15.1
Ардчилсан нам /АН/ 19.2 18.5 18.8
Монгол ардын хувьсгалт нам /МАХН/ 3.8 6.2 5.0
Иргэний зориг ногоон нам /ИЗНН/ 1.5 0.7
Бүгд найрамдах нам /БНН/ 1.0 0.5
Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ 2.1 1.1
Үнэн ба зөв нам /ҮБЗН/
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭ/ 0.4 1.0 0.7
Бусад нам
Хариулж мэдэхгүй байна 61.2 54.8 58.1

Судалгааны дүнгээс үзвэл АН, МАН, МАХН иргэдийн дунд бусад намаас харьцангуй өндөр рейтингтэй байна. Улс төрийн намуудын рейтинг дээр жигнэгдсэн дундаж үзүүлэлтийг бодсоноор судалгааны түүвэр болон түүврийн найдварт байдал, төлөөлөх чадвар дээр гарсан алдааны өөрчлөлтийг засаж бодит рейтингийг гаргадаг. Жигнэгдсэн дундаж үзүүлэлтийг дараах томьёоны дагуу боддог.

X – үзүүлэлтийн утга

n – объектын нийт тоо

m – Үзүүлэлтийн давтамж

Улс төрийн намуудын бодит рейтинг

АН –               18.9

МАН –             15.0

МАХН –         4.9

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bold 2019-09-24 66.181.161.2

MAN namd saihan hulhiduullaa daa………2016,2017,2018, odoo 2019 on taldaa or just baihad gart barigdaj,nudend haragdahaar zuil hiisengui dee……..Muu nertei ch Saihanbilgiin ued jild 2000 km zam barij baisan bn…Ter zam barisan kamfanuudiin 60% ni Mongolian kamfanuudiin baij dee.Odoo Darhanii 200 km zamiig BUGDIIG NI HUJAAD uguud aliagaa aldjiinoo………AN daa l sanalaa ugdug baij deeeee…..ingene gej yaj medehev dee….!!!!!!!!!!!! Big teneg

Avatar

Иргэн 2019-09-24 66.181.177.24

Хүрэлсүх сайдын үйл ажиллагаа буруугаар эргэж байнэ

Avatar

Иргэн 2019-09-24 202.126.89.179

АН-ын рэйтинг унаж болох хамгийн доод түвшиндээ хүрсэн. Одоо бол сонгууль хүртэл зугуухан өссөөр байх болов уу.

Avatar

Зочин 2019-09-24 202.21.109.72

АН -ын рейтинг тийм өндөр байх ёсгүй дээ. Худлаа судалгаа юм биш үү.

Avatar

mgl 2019-09-24 202.179.11.230

sudalgaag unen gedegt ergelzej baina.

Avatar

Зочин 2019-09-24 202.126.89.127

МАН ч дуусжээ арайл хэтэрсэн юм ард түмнийг дэндүү даралсан мөн намынхаа төлөө итгэл үнэмшилтэй зүтгэсэн жирийн гишүүдийг дэндүү гомдоож өөрсдийнхөө хамаатан садан хамаарал бүхий этгээдүүдийг албан тушаалаар шагнаж авилга албан тушаалын гэмт хэрэгт дээд доод бүх шатанд цэцэглүүлсэн дээ

Avatar

хөтөлж асуудаг тэ 2019-09-24 119.40.98.162

асуултаасаа л тодорхой. Үнэмшилгүй л байна даа.

Avatar

Өлгий 2019-09-24 66.181.161.124

Судалгаа бодит биш

Avatar

Зочин 2019-09-24 150.129.141.35

ХҮН ын залуучууд арай дээрээ,

Avatar

Зочин 2019-09-24 66.181.183.181

АН С.ЭРДЭНЭ ЫСДАГААС САЛЖ ЧАДВАЛ АРД ТУМЭН ДЭМЖИНЭ

Avatar

irged 2019-09-24 66.181.161.67

SHAL XUDLAA SUDALGAA BNA

Avatar

lol 2019-09-24 66.181.161.67

битгий худлаа ш** тарвагийн сайтаа

Avatar

Зочин 2019-09-24 202.126.89.241

Дахиад нам гэдэг эзэн биегүй луйварын нэгдэлээс нэр дэвшсэн хулгайчуудл дэвшинэ 20 онд хүнииг нь сайн судалж байж нам гэхгүйгээр сонгонодоо

Avatar

AN itgel huleej chadlaa yu 2019-09-24 202.21.116.14

Sudalgaanii dungeer AN tiim unfur demjlegtei baij chadlaa yu kk

Avatar

Иргэн 2019-09-24 139.5.217.239

МАН үсгүй хусуулах нь дээ.Хүрэлсүхийгээ солихгүй бол навс тавиулна гэж хэлээд байна шүү

Avatar

ШУДАРГА 2019-09-24 183.81.171.2

ОДОО УИХ -Д СУУЖ БУЙ МАН- С ДАХИЖ СОНГОЖ БОЛОХГҮЙ ШҮҮ,, ХУЛГАЙЧДАА ДАХИАД СОНГОВОЛ ЁСТОЙ ТЭНЭГРСЭН АРД ТҮМЭН НЭРТЭЙ БОЛНО,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж