СУДАЛГАА: МАН дахин сонгогдохоор УИХ-ыг тараах нь буруу

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

СУДАЛГАА: МАН дахин сонгогдохоор УИХ-ыг тараах нь буруу

СУДАЛГАА: МАН дахин сонгогдохоор УИХ-ыг тараах нь буруу

УЛС ТӨРИЙН БАРОМЕТР

Mongolian Poll мэдээлэл судалгааны төвөөс улс орны нийгэм, эдийн засаг, улс төрд энэ оны нэгдүгээр сараас хойш өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулах зорилгоор хийсэн “Улс төрийн барометр-XIV” судалгааны үр дүнгээс энэ удаа зөвхөн улс төрийн сэдвээр хийсэн санал асуулгын үр дүнг олон нийтэд нээлттэй толилуулж байна.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн нийт 1200 иргэнийг сүүлийн дөрвөн жил хамруулж байгаа бөгөөд энэ удаагийн судалгааны анхдагч мэдээллийг 2019 оны есдүгээр сарын 19-21-ны өдрүүдэд цуглуулсан болно. Тус судалгаанд телефон утасны аргыг ашиглаж анхдагч мэдээлэл цуглуулсан бөгөөд цаашид буцаалттай түүврийн аргаар улирал бүр судалгаанд оролцсон иргэдээ солихгүйгээр “Улс төрийн барометр”-ийн тайланг гаргасаар байх юм. Судалгааны түүврийн хэмжээ ±3.0%-ийн алдааны хязгаар дотор эх олонлогийн тодорхой шинж тэмдгийг 99.4 хувийн итгэх магадлалтайгаар төлөөлөх чадвартай байна.

Статистик тооцоололд дараах томьёог ашиглав:

Мэдээлэл, судалгааны төвийн захирал Р.Цэдэнсодном

НИЙГЭМ, УЛС ТӨРИЙН ҮЙЛ ЯВДАЛД ИРГЭДИЙН БАЙР СУУРЬ

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хангалттай мэдлэг, мэдээлэлтэй байна уу?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Хангалттай2.32.12.3
Хангалтгүй83.581.782.6
Хариулж мэдэхгүй байна14.216.215.2

Судалгаанд хамрагдсан иргэдийн 82.6 хувь нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх мэдээлэл “хангалттай биш байна” гэж хариулжээ.

 

МАН- аас сонгогдсон гишүүд УИХ-д хэт олонх энэ үед Үндсэн хуулийг өөрчлөх нь зөв үү?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Зөв14.116.915.5
Буруу73.469.071.2
Хариулж мэдэхгүй байна12.514.113.3

Судалгаанд хамрагдсан иргэдийн 71.2 хувь нь МАН-аас сонгогдсон гишүүд УИХ-д хэт олонх байгаа энэ үед Үндсэн хуулийг өөрчлөх нь буруу гэж үзэж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн Үндсэн хуулийг өөрчлөлтийг та дэмжиж байна уу?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Дэмжинэ3.12.83.0
Дэмжихгүй74.669.472.0
Хариулж мэдэхгүй байна22.327.825.0

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд “Ерөнхийлөгчийг нэг удаа 6 жилийн хугацаатай сонгодог” болох өөрчлөлтийг иргэдийн 72 хувь нь дэмжихгүй гэжээ. Харин иргэдийн 20 гаруй хувь нь энэхүү асуудалд хариулж мэдэхгүй байна.

 

Засгийн газрын гишүүдийг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар томилдог байх нь зөв үү?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Зөв16.321.919.1
Буруу40.235.938.1
Хариулж мэдэхгүй байна43.542.242.8

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд орсон “Ерөнхий сайд танхимын сайд нараа томилдог” болох санал унаж, УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Засгийн газрын гишүүдийг томилдог байх санал дэмжигдсэн. Тэгвэл иргэдийн 38.1 хувь нь УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Засгийн газрын гишүүдийг томилдог байх нь буруу гэсэн бол 42.8 хувь нь тус асуудалд хариулж мэдэхгүй гэжээ.

 

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг байх нь зөв үү
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Зөв13.116.614.8
Буруу86.480.183.2
Хариулж мэдэхгүй байна0.53.32.0

Харин УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаал давхар хашдаг байх нь буруу гэж иргэдийн 83.2 хувь нь үзсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард нийтийн санал асуулгад Парламент, Ерөнхийлөгчийн засаглалын талаар асуулга оруулах санал гаргасан нь зөв үү?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Зөв9.115.312.2
Буруу62.550.156.3
Хариулж мэдэхгүй байна28.434.621.5

Ерөнхийлөгч Х.Баттулгын ард нийтийн санал асуулгад Ерөнхийлөгч, Парламентын засаглалын тухай асуулт оруулна гэсэн санал гаргасан. Тэгвэл судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 56.3 хувь нь засаглалын тухай асуух нь буруу гэжээ. Харин Улаанбаатар хотын иргэдийн дунд буруу гэх хандлага /62.5 хувь/  давамгайлж байгаа бол, хөдөө орон нутгийн иргэдийн ихэнх нь буюу 34.6 хувь нь тус асуудалд ямар нэг байр суурь илэрхийлж мэдэхгүй гэжээ.

 

ЖДҮХС-наас хувьдаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, дахин нэр дэвшүүлэхгүй байх нь зөв үү?

 

УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Зөв96.290.893.5
Буруу1.11.41.2
Хариулж мэдэхгүй байна2.77.85.3

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хувьдаа зээл авсан УИХ-ын гишүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэж, дахин нэр дэвшүүлэхгүй байх нь зөв гэж иргэдийн 93.5 хувь нь үзсэн байна.

 

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн гэх үндэслэлээр холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв үү?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Зөв93.589.191.3
Буруу2.01.81.9
Хариулж мэдэхгүй байна4.59.16.8

Төрийн албыг 60 тэрбумаар наймаалж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн гэх үндэслэлээр холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх нь зөв гэж судалгаанд хамрагдсан иргэдийн 91.3 хувь нь үзсэн байна.

 

Энэ удаагийн /2016-2020 оны/ парламентыг хугацаанаас нь өмнө тараая гэж МАН-ын гишүүд үзэж байгаа нь зөв үү?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

УИХ дахь МАН-ын гишүүд буруугаа хүлээж огцорч байгаа бол зөв63.161.252.1
Сонгуулийг яаралтай хийж, дараагийн УИХ-д дахин сонгогдохоор тарж байгаа бол буруу.35.534.044.8
Хариулж мэдэхгүй байна1.44.83.1

Сүүлийн өдрүүдэд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “УИХ дарах нь зөв” гэж гарын үсэг зурж байна гэсэн мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэхүү асуудалд иргэдийн 52.1 хувь УИХ дахь МАН-ын гишүүд алдаа дутагдлаа хүлээж огцорч байгаа бол зөв гэсэн бол иргэдийн 44.8 хувь нь Сонгуулийг яаралтай хийж, УИХ-д дахин сонгогдохоор тарж байгаа бол буруу гэсэн байр суурийг илэрхийлж байна.

 

УЛС ТӨРИЙН БАРОМЕТР

Өнөөдөр ямар асуудал таны сэтгэлийг хамгийн их зовоож байна вэ?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Өмнөх

2019.05.31

Орон сууцны үнийн өсөлт2.03.12.5
Валютын ханш өсөлт11.79.110.410.5
Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт32.836.134.528.4
Орлого хүрэлцдэггүй байдал25.120.222.618.5
Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ8.02.15.1
Эрүүл мэндийн үйлчилгээний чанар7.310.69.0
Хүнсний бүтээгдэхүүний чанар3.43.03.2
Замын бөглөрөө7.41.04.2
Малын хулгай5.92.9
Бусад2.38.95.6

Судалгаанд хамрагдсан иргэдийн 10.4-34.5 хувь нь валютын ханшны өсөлт, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, орлогын хүрэлцээгүй байдал нь өнөөдөр сэтгэл хамгийн их зовоож байгаа асуудал болоод байна гэжээ. Харин энэ оны тавдугаар сард явагдсан “Улс төрийн барометр” судалгаанд нийт иргэдийн 57.4 хувь нь “Дээрх гурван асуудал” хамгийн их сэтгэл зовоосон асуудал болоод байна гэж байсан бол энэ удаагийн судалгаанд иргэдийн энэхүү хариултын нийлбэр 67.5 хувь болж өсжээ.

Улс орныхоо нийгэм эдийн засгийн өнөөгийн байдлыг Та хэрхэн үнэлэх вэ?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Эдийн засаг өсч, сайжирч байна1.20.6
Хэдийгээр саад бэрхшээл их байгаа боловч дэвжиж хөгжих найдвар байна2.53.83.1
Өөдлөх уруудахын алинд ч хүргэж болох эгзэгтэй байдалд байна24.332.628.5
Нийгэм эдийн засгийн байдал улам доройтож байна54.048.151.1
Хариулж мэдэхгүй байна19.214.316.7

Судалгаанд хамрагдсан иргэдийн ихэнх нь буюу 51.1 хувь өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал “улам доройтож байна” гэжээ. Үүнээс Улаанбаатар хотын иргэдийн дунд /54.0 хувь/ энэхүү хандлага өндөр байгаа бол хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн 32.6  хувь нь “Өөдлөх уруудахын алинд ч хүргэж болох эгзэгтэй байдалд байна” гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанд та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Өмнөх

2019.05.31

Маш сайн2.14.13.19.8
Сайн11.816.013.937.8
Дунд39.354.046.739.1
Муу27.019.023.011.2
Маш муу19.86.913.32.1

Ерөнхийлөгч Х.Баттулгын үйл ажиллагаанд иргэдийн өгөх үнэлгээ буурч байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сарын судалгаанд иргэдийн 37.8 хувь Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг “Сайн” гэж үнэлж байсан бол энэ удаа тус үнэлгээ 13.9 хувь болж буурчээ. Харин үйл ажиллагаа нь “Дунд” гэж үнэлэх иргэд 46.7 хувь болж өссөн байна.

УИХ-ын үйл ажиллагаанд та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Өмнөх

2019.05.31

Маш сайн1.80.91.8
Сайн2.25.63.95.0
Дунд11.012.511.811.2
Муу29.437.033.227.1
Маш муу57.443.150.254.9

УИХ-ын үйл ажиллагаа иргэдийн дунд муу үнэлгээтэй байна. Тухайлбал, энэ оны тавдугаар сард судалгаанд хамрагдсан иргэдийн 80 гаруй хувь нь муу,  маш муу гэж үнэлж байсан бол энэ сард судалгаанд хамрагдсан иргэдийн 83.4 хувь нь УИХ-ын үйл ажиллагааг муу, маш муу гэж үнэлсэн байна.

У.Хүрэлсүхийн толгойлж байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд та ямар үнэлэлт, дүгнэлт өгөх вэ?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Өмнөх

2019.05.31

Маш сайн2.03.22.61.4
Сайн8.110.19.110.4
Дунд14.919.717.317.0
Муу44.046.845.432.0
Маш муу31.020.225.639.2

Иргэдийн ихэнх нь Засгийн газрын үйл ажиллагааг муу, маш муу гэж үнэлж байна.

Хэрэв маргааш УИХ-ын сонгууль болбол та аль улс төрийн намыг сонгох вэ?
УлаанбаатарХөдөөУлсын

хэмжээнд

Монгол ардын нам /МАН/12.318.015.1
Ардчилсан нам /АН/19.218.518.8
Монгол ардын хувьсгалт нам /МАХН/3.86.25.0
Иргэний зориг ногоон нам /ИЗНН/1.50.7
Бүгд найрамдах нам /БНН/1.00.5
Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/2.11.1
Үнэн ба зөв нам /ҮБЗН/
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭ/0.41.00.7
Бусад нам
Хариулж мэдэхгүй байна61.254.858.1

Судалгааны дүнгээс үзвэл АН, МАН, МАХН иргэдийн дунд бусад намаас харьцангуй өндөр рейтингтэй байна. Улс төрийн намуудын рейтинг дээр жигнэгдсэн дундаж үзүүлэлтийг бодсоноор судалгааны түүвэр болон түүврийн найдварт байдал, төлөөлөх чадвар дээр гарсан алдааны өөрчлөлтийг засаж бодит рейтингийг гаргадаг. Жигнэгдсэн дундаж үзүүлэлтийг дараах томьёоны дагуу боддог.

X – үзүүлэлтийн утга

n – объектын нийт тоо

m – Үзүүлэлтийн давтамж

Улс төрийн намуудын бодит рейтинг

АН –               18.9

МАН –             15.0

МАХН –         4.9

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж