Ерөнхийлөгч БНЭУ-ын тэргүүлэх компаниудаар зочиллоо | News.MN

Ерөнхийлөгч БНЭУ-ын тэргүүлэх компаниудаар зочиллоо

Ерөнхийлөгч БНЭУ-ын тэргүүлэх компаниудаар зочиллоо

Ерөнхийлөгч БНЭУ-ын тэргүүлэх компаниудаар зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /09.23/ БНЭУ-ын нарны эрчим хүчний “Тата Пауэр Солар” болон технологийн “Инфосис” компанийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай нь уулзаж ярилцлаа.

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компани нь нарны эрчим хүч үйлдвэрлэл, байшингийн дээврийн чанартай нарны панел үйлдвэрлэл, угсралтаар улсдаа тэргүүлдэг бөгөөд улсынхаа 13 мужид 2.7 гигаватт  хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг суурилуулж, 100 гаруй байгууллагын эрчим хүчний хэрэгцээг хангадаг байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Тата Пауэр Солар” компанийн удирдлагуудтай уулзах үеэрээ Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ санаачилга болоод энэ санаачилгад компани ямар оролцоо, хамтын ажиллагаатай байж болох талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 онд байгуулагдсан Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй зөвлөгөө, мэдээллийн технологийн дэлхийн хэмжээний 228 мянга гаруй ажилтантай “Инфосис” компанид зочилж, хамтран ажиллах асуудлаар санал, бодлоо солилцов.

Энэ компани анх 250 ам.долларын үндсэн хөрөнгөтэй байсан бол 2019 оны байдлаар 11.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болж өргөжин тэлжээ.

Өдгөө дэлхий даяар хэд, хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монгол залуусыг дэлхийн томоохон компанид ажиллах ур чадвартай боловсон хүчин болгон бэлтгэх асуудлаар санал солилцлоо.

Эх сурвалж: PRESIDENT.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Undesnii ayulgui baidal 2019-09-24 202.21.116.14

Ardaa buun hor hutgachaad gadaadaar saihan teneed yavdag ugui mun uujim hun yum daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж