Нууц амрагууд цонхоор унав

Хуучирсан мэдээ: 2010.07.23-нд нийтлэгдсэн

Нууц амрагууд цонхоор унав

Нууц амрагууд хөлсөлж авсан байрныхаа цонхны тавцан дээр загас наадуулж байгаад цонхоор унасан тохиолдол Германы Любек хотод гарсан тухай The Sun сонинд бичжээ. Тавцан дээр сууж байсан эмэгтэй амрагаа татаад хоёулаа унажээ. Нэг давхрын цонхоор унасан нүцгэн немцүүд “Бид секс хийгээгүй. Зүгээр тэнэглэн тоглож байсан юм. Яагаад унаснаа ч санахгүй байна” гэж харж байсан хүмүүст хэлсэн байлаа.  Албан ёсны хань ижлээ хуурч байсан хоёрын яс хугарсан зэрэг гэмтэл авчээ. Сонирхуулахад, цонхоор унасан эмэгтэй нөхөр тэр өдөр байшингийн дээвэр засаж байгаад унаж бэртсэн байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж