“Гэрийнхээ хананд цонх хийхэд гайхах хүн олон байсан” | News.MN

“Гэрийнхээ хананд цонх хийхэд гайхах хүн олон байсан”

“Гэрийнхээ хананд цонх хийхэд гайхах хүн олон байсан”

“Гэрийнхээ хананд цонх хийхэд гайхах хүн олон байсан”

Түүнийг Г.Дөлгөөнхэрлэн гэдэг. Одоо 38 настай. Тэрбээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд таван хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон ээж. Г.Дөлгөөнхэрлэн уламжлалт монгол гэрийг орчин үеийн шийдлээр барьсан нь олон нийтийн сүлжээнд багагүй лайк, шейр цуглуулсан билээ.

Дөрөв, таван ханатай хоёр гэрийг залгуулан барьж, томоос том цонх хийжээ. Том гэрт нь хүүхдүүд нь тоглон, унтаж амардаг бол урд гэрээ гал тогооны өрөө болгон тохижуулсан харагдана. Тэрбээр хоёр жилийн өмнөөс гэрийнхээ тохижилтыг өөрөө зурж, бодож, увуулж цувуулж хийсээр 4-5 сая төгрөгөөр хүссэн гэртэй болжээ.

Г.Дөлгөөнхэрлэн бүсгүй бага хүүгээ төрүүлсний дараагаар хүүгийнх нь толгой маш их хөлөрч, гэрт агаар их дутагддаг байжээ. Тэгээд л түүнд “Яагаад монгол гэрийг том цонхтой болгож болохгүй гэж” гэдэг бодол төрж, гэртээ цонх хийлгэхээр шийдсэн байна. Түүнийг нутгийнхаа вакум цонх хийдэг үйлдвэрт очиж “Монгол гэрт том вакум цонх хийх захиалга өгье” гэхэд зарим хүн “Галзуурчихсан юм уу” гэж ч хэлж байсан тухай ярилаа.

Нутагт нь тэднийхээс санаа авч монгол гэрээ залгасан айл ганц хоёр байдаг ч яг вакум цонх суулгасан айл байхгүй ажээ. Гэрийнхээ паркетин шалан дээрээ нэг хана бүтэн тойруулаад хойд талын ханаа зөрүүлж тааруулаад, цонхны дээд талын униа бага зэрэг тайрч цонхоо тааруулсан байна. Мөн вакум цонхондоо хаалганд байдаг шиг бүслүүрийн гогцоо хийлгэж, бэхэлж уясан тухай хэлсэн юм.

“БИ ХҮҮХДҮҮДЭЭСЭЭ МАШ ИХ УРМЫГ АВДАГ”     

Ингээд Г.Дөлгөөнхэрлэн бүсгүйтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Г.Дѳлгѳѳнхэрлэн гэдэг. Би Дорнод аймагт тѳрж ѳссѳн. Одоо Өмнѳговь аймгийн Цогтцэций суманд амьдраад есөн жил болж байна. Би “Энержи рессурс” компанийн туслан гүйцэтгэх компанид үйлчлэгчээр ажиллаад найман жил болж байна. Саяхан бага хүүгээ төрүүлж, одоо хүүхэд асрах  чөлөөтэй байгаа.

-Гэрээ их сайхан тохижуулжээ. Хүүхдүүд нь баяртай байна уу?

-Баярлалаа. Тэгэлгүй яах вэ гэр нь гоё болсонд хүүхдүүд маань их баяртай байгаа. Хүүхдүүд маань “Манай гэр яг байр шиг болсон тээ ээжээ” гээд л баярлаад гүйлдээд байна.

-Таван сайхан хүүхэдтэй гэсэн. Хүүхдүүд нь одоо хэдэн настай вэ?

-Том охин Д.Оюун-Эрдэнэ маань гэр бүлтэй болсон. Дараагийнх нь хүү Д.Тэнгис маань “Мѳрѳѳдѳл” сургуулийн зургадугаар ангид сурдаг. Дундах охин Д.Нарангоо бас тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч. Багын маань дээд талын хүү Д.Мѳнгѳншагай цэцэрлэгт явдаг. Хамгийн бага хүүг маань Д.Эрдэнэбилэг гэдэг. Одоо долоон сартай. Би ийм л сайхан гарын таван хуруу шиг үрстэй хүндээ.

-Ханийнх нь талаар асууж болох уу?

-Нөхрийнхөө талаар ярьмааргүй байна. Хүнд итгэж найдаж явсан. Тэр итгэлийг минь эвдсэн. Миний хувьд хүүхдүүдийнхээ тѳлѳѳ л зүтгэх үүрэг, хариуцлагыг  хүлээсэн дээ.

-Хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж, ирээдүйд ямар хүн болгон төлөвшүүлэхийг хүсдэг вэ?

-Миний мѳрѳѳдѳл гэвэл хүүхдүүдээ оюутан болохоор хотод байшин барьж амьдрахыг хүсдэг. Хүүхдүүдээ хүнд тустай, худал хэлдэггүй, үнэнч шударга зорьсондоо хүрч чаддаг хүн болгон хүмүүжүүлэхийг хүсдэг. Үрс минь эрдэм номтой, үнэнч шударга, хүн хайрлах сэтгэлтэй ѳсч торниж байгаа нь л миний аз жаргал юм даа.

-Олон хүүхэдтэй өрх толгойлсон ээжид чамгүй бэрхшээл тулгардаг биз. Шантрах үедээ юунаас эрч хүч авдаг вэ?

-Мэдээж амьдрал юм чинь бэрхшээл гаралгүй яахав. Заримдаа шантарна. Гэхдээ тэр болгондоо хүүхдүүдээ хараад л маш их урмыг авдаг. Өөртөө “Би улам хичээх ёстой” гэж хэлж зоригжуулдаг. Намайг ѳдий зэрэгт хүрэхэд маш олон хүний дэм бас байгаа. Халамжийн ажилтан н.Нандинзаяа, манай ерѳнхий менежер н.Нямхүү гээд олон хүн бий. Энэ бүх хүмүүстээ завшааныг ашиглан “Би  маш их баярладаг шүү. Та бүхнийхээ итгэсэн итгэлийг тань алдахгүй хичээх болно” гэж хэлмээр байна

-Та хашаагаа бас тохижуулсан уу?

-Одоохондоо хашаандаа ганц нэг мод суулгасан байгаа. Цаашдаа хашаагаа ч гэсэн гоё тохижуулах санаагаа олчихсон байгаа. Удахгүй хэрэгжүүлнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
147
ЗөвЗөв
21
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЦДОО 2019-09-24 64.119.21.137

Мундаг, гайхамшигтай эмэгтэй байна. Ажил үйлсэп нь их амжилт, алаг үрст нь эрүүл энх, сайн сайхныг ерөөе.Энэ эмэгтэйтэй эн зэрэгцэх эрчүүд олшрох юм бол Монгол Улс хөгжиж магадгүй. Нэг зүйл асуух гэсэн юм. Вакуум цонх нь гэрийн хаалга шиг туургатайгаа залгагдах уу? Хаалганы дээрх униуд ч гэсэн бусад унинаас арай богино байдаг байхаа.Тэгээд туурга, дээвэр нь яг гэрийн хаалганд яаж нийлж залгагддаг шиг бэхлэгдэж/бүслүүр орох гогцооноос/ байгаа юу? Яг энэ хэсгийн зураг байсан бол зүгээр байж.

Avatar

Зураач Лондон 2019-09-24 90.207.160.217

Энэ бүсгүй үнэхээр Гайхалтай! Үнэхээр шүү! Гэтэл…за за больёо,…

Avatar

хэрлэн 2019-09-24 66.181.161.103

сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүстээ баярлалаа урам дэм ѳглѳѳ та бүхэн минь хүнд хэрэгтэй ганц үг цагыг нь олж хэлэхэд ямар их хүч ѳгдѳгийг ойлголоо та бүхэндээ бас аз жаргѳл сайн сайхан бүхнийг хүсэн ерѳѳе

Avatar

Зочин 2019-09-24 174.205.4.145

Iim emegteichuudtei uchraas Mongolchuud muhohgui!

Avatar

OJ 2019-09-24 107.192.1.211

Yxaalag setgelgeetei eejeetei aztai xyyxdyyd iin ireedyi ylam byr badrag

Avatar

Зочин 2019-09-24 42.77.107.96

Дайчин бүсгүй юмаа. Эрч хүчтэй эрүүл энх байж хүүхдүүдээ сайн хүн болгоорой. Хүүхдүүд нь ухаан сууж том болсныхоо дараа ээжээрээ хичнээн их бахархах бол. Мундаг

Avatar

Зочин 2019-09-24 103.229.121.245

nogoo bosoochuud ni ireed mongol geriig oorchilloo geed agsan taviaad baihgyi bol bolooshde

Avatar

Зочин 2019-09-24 59.153.112.32

Монголд маш нийтлэг байна ийм олон хүүхэдтэй болчихоод яагаад нөхөр ганц биеийн жаргал эдлээд хариуцлагаас зугтаваа ийм нөххүүд ямар их юм бээ

Avatar

Зочин 2019-09-24 202.179.26.23

Нөхөр биш л дээ. Авгай гээч. Ганц биеийн жаргал нь зовлон болчихдог тал бий шүү. Манайхан бүр ярьж чадахаа больчихсон. Эр хүнийг авгай авлаа гэдэг болохоос хүнтэй суулаа гэдэггүй. Охид эмэгтэйчүүд хүнтэй суудаг болохоос эр хүн хүнтэй суудаггүй. Гэтэл одоо бүр эхнэр хүнийг нөхөр болгочихсон байна. Ганц бие ээжийг өрх толгойлогч гэж өргөмжлөөд (хүүхдүүдээ толгойлохыг хэлж байгаа юм байх) салалтыг өөгшүүлж байгаа юм.

Avatar

Иргэн 2019-09-24 64.119.27.151

Үр хүүхэд нь ээж шигээ ажилсаг байж, гол нь эрүүл энх өсч байжих болтугай. Эрдэм мэдлэг, эд баялаг, сайн хань, өнөр өтгөн гэр бүл -энэ бүгдийг амьдрал аяндаа заяана. Хамгийн чухал нь эдний хүүхдүүдэд хүнлэг, хүмүүжил, ёс суртахуун сайтай хүмүүс болоорой гэж ерөөе.Олуулаа , эвтэй өссөн хүүхэд л сайн хүн болдог юм даа.

Avatar

zochin 2019-09-24 202.179.24.231

ymar saichan uchaantai ,ajilsag ,emegtei be ,ta nart az jargal chuusee.

Avatar

Уншигч 2019-09-24 202.21.107.66

Мундаг дайчин ээж бн баяр хүргэё. Танай гэр бүлд аз жаргад хүсэн ерөөе

Avatar

Зочин 2019-09-24 202.131.227.178

иймэрхүү хүмүүсийг дэмжээд төрд ажиллуул.

Avatar

USA 2019-09-24 107.77.209.42

Nudend min nulimas tsiilgenev yaasan mundag busgui ve?!

Zutgeed baigaarai busgui min! Muu erchuudees deer bna shuu!

Avatar

зочин 2019-09-24 202.55.191.205

ажилсаг чамбай мундаг байна аа .Амжилт

Avatar

ОТ 2019-09-24 192.82.65.76

Сайхан ажилсаг ээжид эрүүл энх аз жаргалыг хүсье. Гэртсэн гэр нь элбэг сайхан байх болтугай.

Avatar

Зочин 2019-09-24 202.126.88.47

Маш ажилсаг бүсгүй бна амжилт хүсье Хүүхэд өсгнө гэдэг тэгээд бүр ганцаараа амаргүй шүү азэрүүл энх ,аз жаргал ,сайн сайхные ерөөе

Avatar

Зочин 2019-09-24 202.21.117.194

Мундаг бүсгүй вэ. Сайхан үрс нь эрүүл торниг

Avatar

Zochin 2019-09-24 174.237.129.246

Yostoi mundag busgui baharhaj baina!!! Iim l uhaalag ehnertei boloh heregtei!!!! Busad parazit tsarailsan huuhnuuud ene saihan busguigeees suraktsatsgaaa!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж