Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2019.09.23/ Булган болон Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан юм. Хоёр аймгийн иргэдийн зүгээс ажлын байр нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг өсгөх зэрэг нийтлэг шаардлагыг тавьж байсан бол 2020 онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх талаар шийдвэр гаргана гэдгийг Ерөнхий сайд хэлж байлаа.
Тэрбээр “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийтдээ 7.2 их наяд төгрөгийн өр зээлийг төлж барагдууллаа. Уул уурхайгаас олсон мөнгөөр бид анх удаа ирээдүйн өв сан буюу хуримтлалтай болж 315 тэрбум төгрөг хадгалсан. Ирэх жил ирээдүйн өв сангийн хуримтлалын мөнгийг 1.5 их наяд хүргэнэ. 2030 он хүртэл энэ мөнгийг ашиглахгүй хадгална. Энэ нь үр хүүхдэдээ үлдээж байгаа өв юм. Монгол Улсын эдийн засагт гарсан сэргэлтийг олон улсын банк, санхүүгийн байгууллага өндрөөр үнэлж манай улсын зээлжих зэрэглэл ахиж эдийн засгийн тогтвортой ангилал руу шилжсэнийг онцолж байна. Олон улсын байгууллагаас Монгол Улсыг хөрсөн дороо 15 нэр төрлийн 1.3 их наяд ам.доллартай тэнцэх байгалийн баялагтай гэж тооцоо гаргасан байдаг.
Гэтэл бид яагаад ядуу зүдүү амьдраад байна вэ? Өнөөдөр 3.2 сая хүний нэг сая нь ядуу амьдарч байна. Нэг сая хүний ахуй амьдралыг дээшлүүлэх нь Засгийн газрын хамгийн чухал асуудал. "Хэрэв зовлонгоос ангижрах тухай бодож байвал зовлонгийн шалтгааныг"сол гэдэг үг бий.
Бидэнд зовлон бий. Тэр нь ядуурал. Ядуурлын шалтгаан нь сахилга хариуцлагагүй, дэг журамгүй байдал газар авсанд байгаа юм. Нэн ялангуяа санхүүгийн сахилга бат байхгүй. Нөгөө талаасаа улс орноо гэсэн сэтгэлтэй улстөрч алга. Төрийн албаны сахилга бат дэг журам алдагдаж ажлын хариуцлага суларсан. Ард түмний зүйрлээд байгаа шиг төрийн алба төрлийн алба болсон.
Дүү нарын тавьсан өрийг дарах гэж өнөөдөр хичээж байна. Тухайн үедээ ямар ч тооцоо судалгаа, шинжлэх ухааны үндэслэлгүйгээр Чингис, Самурай зэрэг бондуудыг авч улс орноо асар их хэмжээний өрөнд унагасан. Эдгээр шалтгаануудаас болж улс орон маань өнөөдрийн нөхцөл байдалд оржээ. Бид үүнийг өөрчлөх ёстой. Ингэхийн тулд Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатны сахилга хариуцлагыг сайжруулах, эдийн засгийг сэргээх гэсэн үндсэн хоёр асуудал дээр хамгийн гол анхаарлаа хандуулж ирсэн.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд засгийн газраас авч хэрэгжүүлсэн эдийн засгийн зөв бодлогын үр дүнд 2016 онд нэг хувьтай унасан байсан эдийн засгийг өнөөдрийн байдлаар 7.3 хувь болгож өсгөж чадлаа. Долоо дахин өсгөсөн гэсэн үг. Энэ бол том амжилт.
Сүүлийн найман жил байнга алдагдалтай гарч байсан улсын төсөв 2018 онд 12 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Мөн төсвийн тодотгол хийлгүйгээр хоёр жилийг давжээ.Энэ бол санхүүгийн сахилга бат сайжирсны нэг шинж юм” гэв.
БУЛГАН АЙМГИЙН НУТГИЙН УДИРДЛАГУУДЫН ЗҮГЭЭС ЕРӨНХИЙ САЙДАД ХАНДАН:
- Булган Орхон Хишиг Өндөр Гурванбулаг сумын 133.7 км хатуу хучилттай автозам, замын байгууламжийн ажлыг дуусгахад шаардагдах 82.333.2 сая төгрөгийг 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэж ашиглалтад оруулах,
- Тэшиг сумын сургуулийн 240 суудалтай өргөтгөлийн барилга улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2011 онд баригдаж эхэлсэн ч одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа бөгөөд барилгын ажлыг дуусгах асуудлыг яаралтай шийдвэрлэх,
- Булган сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих 280 хүүхдийн цэцэрлэг барих төсөвт суулгах,
- Нэгдсэн эмнэлэгт томографи, холбогдох тоног төхөөрөмжөөр хангахад туслалцаа хүссэн юм.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НУТГИЙН УДИРДЛАГУУДЫН ЗҮГЭЭС:
- Мөрөн, Хилэнтийн гүүр чиглэлийн 5.6 км хайрган хучилттай авто замыг хатуу хучилттай болгоход шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,
- Хөвсгөл далайн эрэг дээр Олон улсын “Найрамдал-2” хүүхдийн зуслан байгуулахад дэмжих,
- Мөрөн суманд 100 ортой хүүхдийн эмнэлэг барих,
- Төсвийн хүндрэлээс шалтгаалж дулааны станц болон сумдын уурын зуухнуудын хэвийн үйл ажиллагаа алдагдаж өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадахгүйд хүрээд байгаа учраас үүссэн өрийг барагдуулах хөрөнгийг шийдвэрлэх, цаашлаад 2020 оны төсөвт халаалтын зардлыг бүрэн тусгах зэрэг асуудалд туслахыг хүслээ.
Э.БУРАМ
Зочин 2019-09-24 64.119.20.156
Хүрэлсүхийн Засгийн газар бүх юмны үнийг өсгөсөн барьж чадаагүй. Төрийн болон төсөвт аж ахуйн нэгжид сахига хариуцлага маш сул болсоны жишээ олон арван хүний амь нас хохирсон. Мэргэжлийн бус ЗГазар .Сэтгүүлч нөхөр ЭМ н сайд, бөх барилддаг хүн УУСайд гээд л хөвөрч өгнө дөө.
Зочин 2019-09-24 64.119.20.156
Улс орны эдийн сэргэсэн гэж бичсэн улсууд аль гаригаас хаана байж байгаад ирсэн бэ.2016 он 2019 оны валютын ханш, шатахуун мах болон хүнсний бүтээгдэхүүн барааны үнийг харьцуулаад нэг үзээрэй. Тэгвэл цалин тэтгэвэр 25000 р л нэмэгдсэн найзаа хөөе.
Чулуунбаатар 2019-09-24 103.26.193.157
Өөрөө хулгайч байж энд тэнд очоод л шударга ёс ярих юм. Өмнөөс ичих бас уур хүрэх юм. Өөрөө бизнес хийж үзээгүй байж хадгаламжиндаа өчнөөн тэрбум төгрөгтэй, Хадгаламж байнкны 14 тэрбум ч билүү Казино тоглоцон, Төрсөн дүү У.Отгонбаяр нь бас л бөөн авилгалын асуудалтай. Барилгын яамнаас гэнэт л газрын даргын ажлаа өгөөд алга болсон. Төв цэвэрлэх байгууламжийн тендерээс 40 сая доллар хуссан байх магадлалтай гээл хүн бүр л ярьж байна. Нөгөө дүү нь У.Давхарбаяр ЖДҮ-ээс мөнгө хусцан. Ийм л байна
Хоосон попрогч 2019-09-24 64.119.20.156
Дүү нар гэж хэнийг хэлээд байна. Хүрэлсүхийн дүү ЖДҮ дсэн гэл үл.
иргэн 2019-09-24 150.129.140.36
Ардчиллын нэрээр зээл олдож улс орны хэмжээгээр бүтээн байгуулалт хийгдэж байгаа юм бишүү. Энэ чинь яваандаа ядуурлыг арилгаж боломж нээнэ байх. Хүн нь санаачлагатай байвал гайгүй амьдрах боломж нээлттэй байгаа. Урьд цагт чөлөөтэй ажиллах боломж байгаагүй юм. Ажил тараад гэртээ хариад зурагт харж хэвтэхээс өөр зүйлгүй байсан. Одоо ч хоёр нарны хооронд ажилладаг л болж байна даа. Ийм байхад амьдрал сайжралгүй яахав. МАН, МАХН тай хэвээрээ байсан бол бахь байдгаараа л байгаа шүү дээ.
OJ 2019-09-24 107.192.1.211
Bulgan Xuvsgel aimgyyd ni xyn xamgiin sain saixan amidrax byren bolomjtoi ynexeer iin Saixan baigal tsag yyrtai aimgyyd bolovch xymyys ni ixevchlen zalxyy belen zyil xyssen setgelgeetei xymyys baidag tyl xygjij tsetsegledeggyin gol shaltgaan ni
Gasd 2019-09-24 103.26.193.254
Hvrelsvh ok ok ok busad n mongoloos z**l
Gaaba 2019-09-24 103.26.193.254
Hvrelsvh mongold heregtei busad hereggui hvmvvs mongol ornoos z**l
Dorj 2019-09-24 103.26.193.254
sain setgeltei ajilj bga. Shvv bayrlaj bn mongold iim l hvn heregtei busad n minii mongoloos zailtsgaa
Барс 2019-09-24 122.201.22.44
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайн ажиллаж байгаа.Улс орны эдийн засаг эрс сэргэсэн,олон үр дүнтэй бүтээн байгуулалтын ажил хийж байгаа.Ажлын өндөр амжилт хүсье.
Барс 2019-09-24 122.201.22.44
Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайн ажиллаж байгаа.Улс орны эдийн засаг эрс сэргэсэн,олон үр дүнтэй бүтээн байгуулалтын ажил хийж байгаа.Ажлын өндөр амжилт хүсье.
Зочин 2019-09-24 103.26.195.150
ХА ХА ХА. ГҮЙ ЭЭ МӨН БИЛИГТЭЙ ЗАЛЖ БАЙГАА ЮМ ШОО
Зочин 2019-09-24 202.126.89.190
Chi pesska teed setgeltei yumuu. Tui mai za
Зочин 2019-09-24 24.12.0.213
Selmee yagaa ve, bariulchikguuu
Зочин 2019-09-24 202.21.124.132
Uuruu duu naraa Zam teever bolon Barilgiin yamand tus tusiig ni gazariin dargaar tavisan baij , yasan ch hetsuu yum bd ee, ene uls oron gadaadad irged ni yamar ch unelemj bhgui bolson shuu dee, barag Mongol geheesee ichdeg bolson
Зочин 2019-09-24 202.21.96.212
Хүрэлсүхээ, эдийн засгийн талаарх дүгнэлт чинь бодит амьдралд нийцэхгүй байна. Чингис бондыг гаргах зайлшгүй нөхцөл бүрэлдчихсэн байсан. Төлбөрийн тэнцлийн хямрал гэж мэднэ биз?! Асуудалд зөв дүгнэлт хийхгүй, буруу хүмүүсийн буруу мэдээллээр ингэж яриад байвал хүмүүс худалч л гэж бодно. Сангийн сайд чинь өр барагдууллаа гэж худлаа яриад яваад байгаа. Гэтэл ард түмэн Засгийн газрын гадаад өр сүүлийн 3 жилд 3 тэрбум доллараар буюу 8 их наяд төгрөгөөр өсчихсөнийг мэдэхийн цаагуур мэдэж байгаа!!!
Зочин 2019-09-24 202.179.26.23
Улстөржиж л байхгүй юу.
зочин 2019-09-24 203.91.116.118
АН-ынхан Чингис бондын ихэнхийг хулгай хийсэнийг дэлхий даяараа мэдэж байгаа шүү дээ
Зочин 2019-09-24 202.131.245.34
Өөөрийгөө л хэлээд байгаа хүн дээ.
Наран 2019-09-24 202.55.188.36
таны хэлсэн үнээн ерөнхий сайд аа. Сэтгэлгүй сайдаас чинь болж Боловсролын салбар дампуурсан үүнийг далимдуулан зарим нэг хөгийн шантаажчин хийн мөнгө олдог Батдэлгэр мэт нь Монгол улсын иргэдийг ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн боловсрол олгохыг улайран эсэргүүцэж бүүр нураан үгүй хийхийн төлөө Боловсролын сайдын чинь өмнөөс шийдвэр гарган дээрэм хийж байна үүнийг анхаарна уу? жирийн дундаж иргэдийн хүүхэд дэлхийн боловсрол эзэмших эрхгүй юм уу? Монгол улсад болж бүтэж бгаа бүхнийг үгүй хийнэ
Зочин 2019-09-24 103.206.195.52
Хүрэлсүх ээ, жидүүчидтэйгээ хариуцлага тоцоожээ. Чиний дүү жидүүгээс их хэмжээний мөнгө авсан шдээ. Энийг чинь төрлийн алба гэдэг юм. Тэгэхээр чи яавч өөрөө шударга хүн биш. Хол очиж …
Зочин 2019-09-24 103.206.195.52
Худлаа поопроод л энэ муу хүүхэлдэй. Цаанаа нь утасыг нь хөдөлгөж байдаг нь Оюу толгойн мафи Сү.Батболд, С.Баяр, Н.Багабанди нар. Их ч баяжсан гэж байгаа.
Зочин 2019-09-24 119.40.103.6
ямар ч л байсан учирсан хохирол бүрэн барагдсан байх ёстой доо.
Зочин 2019-09-24 66.181.171.34
хамгийн түрүүнд өөртөө хул
Болд 2019-09-24 122.201.26.172
Хүрэлсүх сайн ажиллаж байгаа Амжилт хүсье
Зочин 2019-09-24 64.119.22.1
Улс төрчдийн том том хулгай луйвруудыг цөмийг нь төлүүлж хулгайчуудыг нь шоронд хийсэн цагт л үгэнд чинь итгэе. Худлаа маш их сүржигнэж байгаа шүү. Бүх юм бахь байдгаараа
Зочин 2019-09-24 66.181.161.22
сайн ажиллаж байгаа амжилт хүсье
Зочин 2019-09-24 126.244.161.39
Засаг унагахаас эхлээд л мордохын хазгай болсон юм дөө
Мал 2019-09-24 76.164.228.183
Хүүк ээ чи өөрийгөө л боддог улс төрч. Чам шиг хөгийн хулгайч, ждүчин, ерөнхий сайд Монголын түүхэнд байгаагүй. Чи бол гутамшиг
Зочин 2019-09-24 103.68.107.22
Өөрөө хулгайч байж энд тэнд очоод л шударга ёс ярих юм. Өмнөөс ичих бас уур хүрэх юм. Өөрөө бизнес хийж үзээгүй байж хадгаламжиндаа өчнөөн тэрбум төгрөгтэй, Хадгаламж байнкны 14 тэрбум ч билүү Казино тоглоцон, Төрсөн дүү У.Отгонбаяр нь бас л бөөн авилгалын асуудалтай. Барилгын яамнаас гэнэт л газрын даргын ажлаа өгөөд алга болсон. Төв цэвэрлэх байгууламжийн тендерээс 40 сая доллар хуссан байх магадлалтай гээл хүн бүр л ярьж байна. Нөгөө дүү нь У.Давхарбаяр ЖДҮ-ээс мөнгө хусцан. Ийм л байна !!!!!
Зочин 2019-09-24 103.229.176.130
шударга ёс ярьчихаар өөрөө шударга хүн ер нь байна уу ? тэгээд ??
Зочин 2019-09-24 66.181.161.82
Энэ хүний үг яриа санаа нь ойлгожтой байгаа биздээ
хол очиж хуцаарай цунхчин фсда 2019-09-24 66.181.183.181
ьб
Bid 2019-09-24 202.131.225.150
Ireeduid Ov uldeej bgaa bol odoonoos zeeliig bas buruulj ajillah heregtei. ireeduid boon or ond unagaad ter hadgalsan zuileer ee darchihna gvel ** lel shuu
zochin 2019-09-24 66.181.185.48
ene door dandaa manangiin us khonzontoy l******d setgegdel bichjee , khurelsukhiin zasag sayn ajillaj baygaa
Иргэн 2019-09-24 139.5.217.239
Энэ сүр Данзан царайлсан Хүрэлсүх сэтгэлтэй улс төрч мөн үү попорсон худлаа гар юм биш үү.Ард түмэн залхаж эхэлж байгааг мэдэрч байгаа болов уу
зочин 2019-09-24 66.181.161.5
Тэр ,,сэтгэлгүй улс төрчид,, гээчдээ өөрөө ч багтдаг биз дээ ?.
Зочин 2019-09-24 202.126.88.185
Сонгуулийн сурталчилгаа хийж явна.энэ хүүкийн хийрхэгч эх оронч царайлсан худлаа рейтингийн ард нуугдаж сонгууль явуулж дахин гарах гэсэн тэнэгүүдийн жижигхэн нам болжээ.Бүгд хөөрхий эх орноо гэсэн сэтгэлтэй хоосон толгой, бүгд Хүүк шигээ эх орноо алсан.Бүгд өрсөлдсөн тойрогтоо Болд зандан Аюурсайхан Женко мэтийн попууддаа алуулах магадлал өндөр.
Зочин 2019-09-24 202.126.89.241
Хөвсөлиин ганболд төмөрбаатар гэж хоер луйварчинд хандсан шг бна
Зочин 2019-09-24 202.9.43.211
Хүрэлээ гуай худлаа ам баавар л гар юм даа чааваас. Худлаа хоосон ярихаас өөр шидгүй Элбэгээгийн өрөөсөн дугуй.
Зочин 2019-09-24 66.181.177.24
Энэ нөхөр удахгүй улс төрөөс арчигдана
Зочин 2019-09-24 202.131.228.131
hud cda
ГОК 2019-09-24 103.229.122.123
ТЫ ПРОСТО МОЛОДЕЦ ! ТАК И НАДО !
Зочин 2019-09-24 202.126.89.9
Saihan s****a shvv! Saaral jagsaaltad oruulchihaad terniigee yarihgvi! Tom Tom bvltree l.
Сонгогч 2019-09-24 122.201.24.24
Улс орныхоо төлөө чин сэтгэл зүрхээрээ ажиллах чадвартайг нь хөөрөл өвчтэй хуурамчууд нь шахаж хавчаад байгаа биз дээ
Зочин 2019-09-24 182.160.34.98
АН-ханы идсэн чингэс самуурай бондыг төлүүлээч. хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд АН-хан хэргээс мултарч зугтаад байна. одоо батүүл чулуудай элбэгдорж нар АСЕМ-ын хэргээс мултрах дөхлөө.
Нус 2019-09-24 66.181.161.61
Улс орноо гэсэн сэтгэлтэй дарга нар байгаа юм уу?