1600 амьтны амийг аврах хөшөө

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

1600 амьтны амийг аврах хөшөө

“Уулын эзэн” цоохор ирвэс гурван гүемээ дагуулан явж буй энэ хөшөө жилд 1600 амьтны амийг авардаг байна.  Сүрлэг сайхан энэ амьтан дэлхийд ердөө 4000 бий. Үүний 20 хувь нь Монголд байдаг гэнэ. Гэвч тэдний тоо толгой сүүлийн 20 жилд 20 гаруй хувиар буураад буй. Хууль бус агнуур тэдний тоог улам цөөлсөөр байгаа юм. Энэ он гарсаар цоохор ирвэсийн эд эрхтэнийг хууль бусаар хилээр гаргахыг завдсан зургаан тохиолдол Цагдаагийн газарт бүртгэгдсэн байна. Хулгайн анчдын арга нарийсч хууль бус ан гэж харагдуулахгүйн тулд сүүлийн үед хавхыг их ашиглах болжээ. Нэг хавх жилд 10 амьтны аминд хүрдэг гэх тооцооллыг байгаль хамгаалах байгууллагууд гаргасан байдаг. Гурван гүемээ дагуулан яваа энэ хөшөөг 160 хавх, болон хавхны эд ангиар бүтээжээ.  Ингээд тооцвол тус хөшөө нь жилд 1600 амьтны амийг аварч байгаа юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хууль хяналтын байгууллагуудтай хамтран 2015 оноос “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аян өрнүүлжээ.  Дэлхийд цөөн үлдээд буй  цоохор ирвэсийн хамгаалах асуудалд олны анхаарлыг хандуулах, хавхны хор холбогдлыг ойлгуулах  зорилгоор аяны хүрээнд хураасан хавхаар хөшөө бүтээсэн нь энэ юм. Хавхаар бүтсэн ирвэсэн хөшөөг Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд байрлуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Р.Дулам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж