ОХУ 2020 оноос эхлэн төрийн албан хаагчдынхаа тоог эрс цөөлөх тухай тус улсын Сангийн яамнаас мэдээлсэн байна. Оросын эрх баригчид ийнхүү төрийн албан хаагчдыг цөөлснөөр хөдөлмөрийн хөлсийг өрсөлдөхүйц хэмжээнд хүргэнэ гэж найдаж байгаа аж.
Төрийн байгууллагуудын ажилчдын орон тоог цөөлөх ажлыг хоёр үе шаттай явуулах ба эхний ээлжинд гүйцэтгэх засаглалын байгууллагууд дахь ажилтнуудын 10 хувийг цомхотгох бол дараа нь орон нутгийн байгууллагуудын таван хувийг цомхотгосноор 2021 он гэхэд нийт ажилчдын 15 хувийг цомхотгож дуусах юм байна.
Харин дараагийн ээлжинд цомхотголд орох албан байгууллагууд бол зохион байгуулалт, аж ахуйн хангамжийн асуудал эрхэлдэг байсан хэлтсүүд, тамгын газруудын хэлтсүүд байх аж.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ