“Home plaza” тойрсон хөдөлгөөн огтлолцолгүй болох шийдэл | News.MN

“Home plaza” тойрсон хөдөлгөөн огтлолцолгүй болох шийдэл

“Home plaza” тойрсон хөдөлгөөн огтлолцолгүй болох шийдэл

“Home plaza” тойрсон хөдөлгөөн огтлолцолгүй болох шийдэл

Замын цагдаагийн хажуугийн гүүрэн замын хөдөлгөөн ямар болох талаарх бодит мэдээллийг жолооч нарт хүргэе.

   

Нэгдүгээрт: Ертөнцийн зүгээр хойд талаасаа урсах хөдөлгөөн “Home plaza”-гийн зүүн талаар чигээрээ явж шууд “Е март”-ын гэрэл дохиотой уулзварт хүрэхээр төлөвлөж байгаа  юм байна. Хөдөлгөөнийг ингэж зохицуулснаар цаашид “Home plaza”-г тойрох хөдөлгөөн  байхгүй болж байгаа  аж. Нэгдүгээр зурагт тэмдэглэсэн хэсгийн замыг 4,5 метр өргөтгөх ажил яг одоо хийгдэж байна.

Хоёрдугаарт: Замын цагдаагийн гүүр талаасаа баруун гар тийш эргэх хөдөлгөөнийг чөлөөтэй болгохоор “Home plaza”-гийн хойд талын зорчих  хэсгийг өргөтгөх ажил ид дундаа явж байна. Энэ хэсгийг 2 дахь зурагт гэж тэмдэглэн үзүүлэв.

Гуравдугаарт: “Баянмонгол” хорооллоос Гандийн гудамж, “Наадам” центрийн чиглэл болон Их монголын гудамж руу орох хөдөлгөөн баруун гар тийш эргэж гүүрний доогуур эргэх хөдөлгөөн хийх юм байна. Энэ хөдөлгөөнийг 3,4,5 гэж зурагт тэмдэглэсэн ба энэ хэсгийн зам засах ажлыг 14 хоногийн дараа дуусгахаар төлөвлөжээ. Уг зохицуулалтуудыг хийснээр  “Home plaza” тойрсон хөдөлгөөнд огтлолцол байхгүй болж хөдөлгөөний эрчим нэмэгдэх аж.

Мөн Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөнд огтлолцол үүсэх  асуудлыг шийдвэрлэхээр  ажиллаж байгаа тухай Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Замын хөдөлгөөний дээрх зохион байгуулалтыг хийснээр “Home plaza” тойрсон хөдөлгөөнд огтлолцол үүсэхгүй юм байна.

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-23 202.9.43.32

Номе plaza яваандаа нүүж л тараа дураараа газар авч хотын төлөвлөлтөнд саад хийсэн эзнийг торгож шийдэгвэл таарна даанч тэгж чадахгүй л дээ авилгал хахууль идэгдсэн төртэй юм чинь

Avatar

Зочин 2019-09-23 103.229.122.106

Одоо тэгээд наад ажлаа хурдан дуусгаачээ. Дутуу юм нээчихээд хүмүүс бухимдуулаад байх юм.

Avatar

zochin 2019-09-23 122.201.23.226

ochnoon ail amidardag Dunjingarav horoolliin hashaag nuraaj uaj baigaan. ter sanduigiinhaa hashaag l nuraana biz. yamarch tuluvluguugui zavaan yum hiij baih yum

Avatar

А 2019-09-23 202.131.230.90

ХАШААГААР ЯАХ ГЭСЭН ОРК ВЭ ЧИ УЛСЫН АЖИЛД СААД БОЛСОН ХАШААНААСАА САЛААГҮЙ СЭТЭХГҮЙТЭЙ ХОГ ВЭ

Avatar

Хойноосоо урагшаа чиглэлээр явж зүүн гар тийш Баянмонгол талруу орохуу 2019-09-23 103.26.195.56

Яаж зүүн гар тийш эргэж Баянмонгол чиглэлд явах вэ

Avatar

ИРГЭН 2019-09-23 66.181.164.222

ниснэ.

Avatar

Анхны зураг 2019-09-23 103.26.195.56

Энэ гүүрийг хийхээс өмнө гарсан рекламийн зураг дээр гүүр Home plaza-ийн хажуугаар өндрөөр өнгөрөөд аажмаар бараг Орчлон сургуулийн тэнд замтай нийлэж байсан, тэгээд гүүрний доогуур зам зүүнээс баруун тийш гарж байгаа зураг байсан, гүүрний хэлбэр хийцийг нь өөрчилчихсөн юм бишүү, гэрээнд байгаа зургийг олж тавимаар юмдаа

Avatar

Зочин 2019-09-23 64.119.25.104

Nuraah yasan bee

Avatar

Зочин 2019-09-23 122.201.21.134

Home Plaza–ын ажилчид Чимээ шуугиан, Утааны болон Угаарын тойрогт орлоо.
Цаашдаа нүүх хэрэгтэй. Тэр болтол цонхоо тогтмол хааж, Маска сайн зүүгээрэй

Avatar

болдоо 2019-09-23 202.126.89.243

хийж бүтээж байгаа хүмүүстээ баярлалаа ….

Avatar

Зочин 2019-09-23 66.181.161.115

Home plaza яллаа, Сандуй ч том юм аа

Avatar

Зочин 2019-09-23 202.179.24.77

Home plaza -g нүүлгэх гэж зовохын оронд тойруулаад зам тавьчих , тэгээд яахы нь хараад суух хэрэгтэй кккк

Avatar

ЗАМ 2019-09-23 202.179.24.58

ЗУУНЫ ШИЛДЭГ ИНЖЕНЕРҮҮД ТЭР ЗЭРГИЙГ ХИЙЧИХ БАЙЛГҮЙ ДЭЭ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж