Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэхийг шийдсэний дараа Ажлын хэсэг хуралдана | News.MN

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэхийг шийдсэний дараа Ажлын хэсэг хуралдана

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэхийг шийдсэний дараа Ажлын хэсэг хуралдана

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, эсэхийг шийдсэний дараа Ажлын хэсэг хуралдана

Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах Ажлын хэсгийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, хурлыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан удирдлаа.

Д.Лүндээжанцан, УИХ-ын гишүүд энэ сарын 23-ны өдрийг хүртэл тойрогтоо ажиллаж, ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах ажил хийж байгааг дурдаад, Ард нийтийн санал асуулгад оруулах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг ард нийтэд таниулах, мэдээллээр хангах ажлын ерөнхий  төлөвлөгөөний төсөл бэлэн болсон тухай танилцууллаа.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар иргэдээс санал авах өдрийг энэ сарын 30, 31 байж болно гэж үзсэн. Ард нийтийн санал асуулга явуулах төсвийн хувьд Сонгуулийн ерөнхий хороо нэгтгэж байгаа юм байна.

Гэхдээ есдүгээр сарын 20-ны өдөр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг 14 хоногийн дотор хэлэлцэх хуультай тул энэ асуудлыг эцэслэн шийдсэний дараа Ажлын хэсэг хуралдахаар боллоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОНГОЛЫГ ЯЛСАН ТӨВД ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2019-09-23 66.181.178.216

УИХ-г тараах нь зөв, гэвч яг одоо биш. Хоёрын хооронд хагас жил хүрэхгүй хугацаа үлдсэн байхад заавал өвөл сонгууль явуулах шаардлага байхгүй. Тэгээд ч ирц нь хүрэхгүй. 11-р сард сонгууль явууллаа гэхэд ирц нь хүрэхгүй тул цэргийн эргэлт гарч Ерөнхийлөгчийн засаглал тогтоох гэсэн далд төлөвлөгөөг өмхий төвд тайрдас жанхуу хэрэгжүүлэх болно. . Ардчилсан намын Ерөнхийлөгч Жанхууг ард түмний 30 хувь нь л дэмжсэн. Үлдсэн 20 хувийн санал нь хадам ахын хакер ажиллагаа. Жанхуу бол үймээн самуун дэгдээж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж