Н.Ган-Од: Түрээсийн байранд орохын тулд 20 жил хүлээх нь

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Н.Ган-Од: Түрээсийн байранд орохын тулд 20 жил хүлээх нь

Н.Ган-Од: Түрээсийн байранд орохын тулд 20 жил хүлээх нь

“Буянт-Ухаа-2” 972 айлын орон сууцыг түрээсийн хэлбэрээр ашиглуулахаар болж, нийслэлийн иргэд дунд бүртгэл зарлахад 35 мянган иргэн хамрагдсан. Нийлүүлэлтээс давсан эрэлтийг зохицуулахын тулд Нийслэлийн орон сууцны корпораци журам гаргаж, тухайн шаардлагад нийцэж байгаа иргэдийг хамгийн түрүүнд түрээсийн орон сууцанд хамруулахаар болсон юм.

Ахмад настнуудыг хамруулах бүртгэлд Н.Ган-Од буюу Ганбууш 737-д эрэмблэгдсэн юм байна. Тэрбээр өнөөдөр /2019.09.23/ Сүхбаатарын талбайг зорин ирж, Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байгаа Нийслэлийн орон сууцны корпорацынхантай уулзаж, түрээсийн байранд хэдий үеэр хамрагдах боломжтой вэ гэдгээ тодруулсан юм байна.

Энэ талаар Н.Ган-Од “Миний өмнө 736 ахмад настан түрээсийн байранд орохоор бүртгэгдсэн байгаа юм байна. Та 64 настай юм чинь өмнө тань бүртгүүлсэн 736 хүний дараа л орох бололцоотой болно гэлээ. Би байргүй, буудалд байдаг. Өөрөө өөрийнхөө хүчээр явж байна. Би аргаа олж байна, надаас өөр өндөр настан яах вэ. Гэхдээ бие өвдөхөд буудал намайг гаргана.

84-өөс дээш насны ахмадыг түрээсийн байранд оруулна гэдэг нугалаагаа болиоч ээ. Би сая эндээс лавлатал “Таны нас хүрээгүй байна, та хүлээж бай” гэлээ. 84 нас хүрсэн монгол хүн цөөн. Ийм насанд хүрэхэд хүний асрамжинд орно. Тэр үед байрны хэрэг юу байгаа юм бэ, тийм биз дээ. Өмнө нь би “Дүнжингарав”-т байрлах Нэг цэгийн үйлчилгээний газарт очиж лавлаж байсан. Тэгэхэд “Та 20 жил хүлээх болж дээ, 84-өөс дээш насны ахмад настан байранд орно” гэсэн. 736 нь хэзээ дуусаж, би байранд орох юм бэ. Ойлгохгүй байна” гэсэн юм.

Г.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж