Иран эмэгтэйчүүд хөлбөмбөг үзэх эрхтэй болжээ | News.MN

Иран эмэгтэйчүүд хөлбөмбөг үзэх эрхтэй болжээ

Иран эмэгтэйчүүд хөлбөмбөг үзэх эрхтэй болжээ

Иран эмэгтэйчүүд хөлбөмбөг үзэх эрхтэй болжээ

Иранд хөлбөмбөгийн тоглолт үзсэнийхээ төлөө шүүхээр шийтгүүлэх болсон эмэгтэй өөрийгөө шатаан амиа алдсан хэрэг саяхан гарсан. Сахар Ходайяри гэх эмэгтэй эрэгтэй хувцас өмсөн цэнгэлдэх хүрээлэн рүү орох гэж байхдаа баривчлагдсан юм. Улмаар шоронд орохоос айсан бүсгүй эсэргүүцлээ илэрхийлэн шүүхийн байрны өмнө өөрийгөө шатаасан бөгөөд эмнэлэгт долоо хоноод шархаа дийлэлгүй амиа алдсан юм.

1979 оны Ираны хувьсгалаас хойш тус улсад эмэгтэйчүүдийн эрх гэж бараг байхаа больж, эрэгтэй хүмүүс тоглож буй цэнгэлдэх хүрээлэнд эмэгтэй хүн орохыг хориглосон билээ.

Бүсгүйн амь биеэ гаргуунд нь гарган тэмцсэн тэмцлийн үр дүнд ирэх аравдугаар сард болох ДАШТ-ий эрх авах тоглолтоос эхлээд иран эмэгтэйчүүд хөлбөмбөгийн тэмцээн үзэх эрхтэй болж байгаа аж. “FIFA”-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино Ираны эрх баригчидтай энэ асуудлаар хэлэлцсэний үндсэн дээр дээрх асуудлыг шийдвэрлэж чаджээ. Дээрх хэргээс үүдэн Ираныг “FIFA”-аас хасах тухай хүртэл яригдаж байсан юм.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ovgon 2019-09-23 59.153.113.183

Islamiin shashin gej iim aimshigtai chotgoriin nomlol munhruulga baidag bna shuu tamin ene buzar shashnaas hol baigaarai tamin

Avatar

болдоо 2019-09-23 202.126.89.243

ямар өрөвдөлтэй юм бэ …. кккк хөлбөмбөг эмэгтэй хүн үзэхээр яадаг хэрэг вэ …. ард түмнийг ингэж доромжилох гэж ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж