Р.Чойномын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Зөөврийн номын сан байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Р.Чойномын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Зөөврийн номын сан байгуулжээ

Р.Чойномын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Зөөврийн номын сан байгуулжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтсон. Энэ хүрээнд Хэнтий аймгийн ИТХ-аас Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын нэрэмжит гэрэлт гудамж буюу цэцэрлэгт хүрээлэнд Зөөврийн номын сан ажиллуулж эхэлжээ.

Улмаар ном солилцоо, уншлагын үйлчилгээ зохион байгуулж, цаашдаа сумын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд нэмж байршуулахаар төлөвлөн ажиллаж буй юм байна. Хэнтий аймгийн ИТХ, Засаг даргын мөрийн хөтөлбөрт “Ном уншицгаая” хөдөлгөөн, “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгоё” уриалгууд багтжээ.

Зөөврийн номын сангаар хүүхдүүд чөлөөтэй үйлчлүүлэхийн зэрэгцээ ном хандивлаж, солилцон унших боломжтой юм байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж