Хонгконгод жагсаалд оролцсон 13 настай охиныг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Хонгконгод жагсаалд оролцсон 13 настай охиныг баривчилжээ

Хонгконгод жагсаалд оролцсон 13 настай охиныг баривчилжээ

Засгийн газрын бодлого шийдвэр, эх газрын Хятадын нөлөөг эсэргүүцэж буй хонгконгчуудын тэмцэл өдгөө 16 дахь долоо хоногтойгоо золгож буй. Эдгээр өдрүүдэд эсэргүүцэл тэмцэл улам ширүүсч, жагсагчид Хятадын төрийн далбааг урж тасдан, шатааж, Хятад эзэнтэй дэлгүүр хоршоог эвдэн сүйтгэж, цагдаа нар руу тоосго чулуу нүүлгэжээ.

Энэ удаагийн гол жагсаал Хонгконгийн Шатин дүүрэг дэх New Town Plaza худалдааны төвийн ойр орчимд өрнөсөн бөгөөд цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хэрэглэхээс өөр аргагүйд хүрсэн аж. Мөн жагсагчид Хонгконгийн олон улсын нисэх буудлыг дахин эзлэхээр зэхэж байсан ч цагдаа нар яаралтай арга хэмжээ авч, нисэх буудлын ойр орчимд хатуу хяналт тогтоосон байна.

Амралтын өдрүүдэд болсон жагсаалын үеэр цагдаагийн албан хаагчид руу хүч хэрэглэн дайрсан 89 хүнийг баривчилж, 18 хүн бэртэж гэмтсэн бөгөөд БНХАУ-ын төрийн далбааг гутаан доромжилсон хэрэгт сэжиглэн 13 настай охиныг баривчилжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж