“Уудам Монгол” сургуулийн хоолноос нян илрэв | News.MN

“Уудам Монгол” сургуулийн хоолноос нян илрэв

“Уудам Монгол” сургуулийн хоолноос нян илрэв

“Уудам Монгол” сургуулийн хоолноос нян илрэв

"Уудам Монгол" сургуулийн 14 сурагч хоолны хордлогод орж, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Хордлого гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас авсан шинжилгээний хариу гарчээ.

Тус сургуулийн үдийн хоолыг Чингэлтэй дүүргийн “Рааш Булаг” хариуцлагатай хувьцаат компаний Фаунд Таун ресторанаас бэлтгэн нийлүүлдэг байсан аж. Хордлого гарсантай холбоотойгоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар тухайн өдрийн хоолны дээж болоод эд зүйлсийн гадаргуугийн арчдас, ундны ус, нийтийн хоол, хоол амтлагч, хүнсний ногоо, сав баглаа боодол зэрэг нийт 42 дээж авч, шинжилгээ хийхэд эд зүйлсийн гадаргуугийн арчдасын 76 хувьд гэдэсний бүлгийн нян Enterobacter spp, нийтийн хоолны 33.3 хувьд Citrobacter spp тус тус илэрчээ.

Дээрх бичил биетүүд нь байгальд өргөн тархсан, хөрс, цэнгэг ус, хүн, амьтан, шувуу, загасны гэдсэнд амьдардаг ба хоол хүнсний бүтээгдэхүүнд үржих чадвартай, дархлаа суларсан хүнд өвчин үүсгэх магадлалтай байдаг байна. Гэдэсний бүлгийн нянгаар бохирлогдсон хоол хүнс нь хүний бие организмд ходоод гэдэсний хямрал, гүйлгэж суулгах зэрэг эмнэл зүйн шинж тэмдгээр илэрдэг ажээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж