Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг орон нутгийн түвшинд боловсруулна

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг орон нутгийн түвшинд боловсруулна

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг орон нутгийн түвшинд боловсруулна

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад Монгол Улсын бүх хот нэгдсэн орсон.

Тэгвэл аюулгүй хот бий болгох зорилтын хүрээнд  гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг орон нутгийн түвшинд боловсруулах зорилгоор “Гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги, төлөвлөгөө боловсруулах нь” сэдэвт сургалтыг Өмнөговь аймагт энэ сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтад НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Дэлхийн боловсрол, сургалтын хүрээлэнгийн хөтөлбөрийн ажилтан Ана Кристина Торланд, Шадар сайдын ажлын албаны дарга, ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Базаррагчаа нар оролцож байна.

Мөн Өмнөд бүсийн Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймгуудын Засаг даргын тамгын газар, мэргэжлийн анги, Онцгой байдлын газар болон Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн нийт 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж