Москва хотын "Шереметьево" онгоцны буудал нислэгийн гурав дахь зурвасаа өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орууллаа.
Шинэ зурвасын анхны нислэг Санткт-Петербургээс Москва чиглэлийн "Аэрофлот" компанийн онгоцыг хүлээн авсан байна. Анхны онгоцыг ёслол төгөлдөр хүлээн авчээ.
Шинэ зурвас ашиглалтад орсноор "Шереметьево" буудлын онгоц хүлээн авах хүчин чадал 65-аас 90 цаг болон нэмэгдэж байгаа юм.
Шинэ зурвасын ашиглалтад орох хугацаа нэг бус удаа хойшилсон.
Эх сурвалж: РИА НОВОСТИ