Транзит тээврийн ачаанд НӨАТ ногдуулахгүй байх шийдвэрийг ОХУ-ын Төрийн Дум өнгөрсөн долоо хоногт гаргалаа.
Өмнө мөрдөгдөж байсан хууль тогтоомжоор транзит тээврийн чингэлэг, ачаа вагон тутамд 20 хувийн НӨАТ ногдуулж байсан юм. Транзит ачааны эцсийн хэрэглэгч нь Оросын хилээс гадна, аль нэг гадаад оронд байгааг үл харгалзан ийнхүү татвар ногдуулж байжээ.
Энэ шийдвэр нь Оросын төмөр замын компаниудын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, Оросын тээврийн дамжин өнгөрөх коридорыг сонгон үйлчлүүлэх гадаадын үйлчлүүлэгчдийн сонирхлыг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байгаа юм.
Ялангуяа Хятадаас Европ хүрэх транзит тээврийн эргэлт хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо байгаа ажээ.
Шийдвэр нэг сарын дараагаас хэрэгжиж эхлэх юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ