Оросын авто машины тоо 52,4 саяд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2019.09.24-нд нийтлэгдсэн

Оросын авто машины тоо 52,4 саяд хүрлээ

Оросын авто машины тоо 52,4 саяд хүрлээ

2019 он гарсаар Оросын машины тоо 1,35 хувиар нэмэгдэж 52,4 саяд хүрлээ хэмээн судалгааны "Автостат" байгууллага мэдээллээ.

"Нийт машины 84 хувийг хөнгөн тэрэг эзэлж байна. Орост 44,1 сая хөнгөн тэрэг байгаа ажээ. Харин хүнд даацын ачааны тэрэг 3,8 сая буюу долоон хувь, автобус 400 мянга буюу машины паркийн нэг орчим хувийг эзэлж байна” хэмээн "Автостат" байгууллагаас гаргасан мэдээнд дурджээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар Оросын автомашины парк таамагласнаас хурдан нэмэгдэж байгаа ажээ. Өнгөрсөн жилийн прогнозоор энэ 2019 онд машины тоо 52,2 саяд хүрнэ гэж байсан юм.

Нийт авто машины 35 хувь нь 15-аас дээш жилийн насжилттай, 62 хувь нь гадаадын машин, дизель хөдөлгүүртэй машин таван хувь байгаа ажээ.

Хамгийн олон тооны машин Москвад – 3,68 сая, дараа нь Москва муж- 2,71 сая, Краснодарийн хязгаарт 1,85 сая, Санкт-Петербург хотод 1,75 сая, Ростов мужид 1,32 сая машин байна.

Машины маркаар авч үзвэл Оросын "АвтоВАЗ"-ын машин хамгийн их буюу 14  сая байгаа бол Японы Toyota маркийн 3,8 сая, Nissan маркийн 2,07 сая, Өмнөд Солонгосын Hyundai маркийн 2,05 сая, Kia маркийн 1,91 сая машин байгааг "Автостат"-ийн судалгаа харууллаа.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж