Алтанбулаг боомт хоёр рентгентэй ч нэг нь ажилладаггүй

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Алтанбулаг боомт хоёр рентгентэй ч нэг нь ажилладаггүй

Алтанбулаг боомт хоёр рентгентэй ч нэг нь ажилладаггүй

Төв болон Зүүн хойд Азийн зэрлэг амьтан хамгааллын олон улсын хурал өнөөдөр /2019.9.23/ Гадаад харилцааны яаманд боллоо. Тус хурал энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд өнөөдөр хууль бус ан агнуурын талаар ярилцаж байна.

Энэ оны эхний есөн сарын байдлаар хууль бус антай холбоотой 40 гэмт хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, он гарснаас хойш цоохор ирвэсийг хилээр гаргах гэж байгаад баригдсан зургаан тохиолдол бий аж. Хууль бус ан агнуурын тоо буурахгүй байгаа нь зэрлэг амьтдын цус, эд эрхтэнийг хэрэглэвэл өвчин эдгэдэг гэх иргэдийн мухар сүсэгтэй холбоотойгоос гадна тухайн амьтан нь ховор болон нэн ховор төрөлд хамаардаг эсэхийг мэддэггүй байдалтай холбоотой гэдгийг хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга Т.Баатар онцолсон юм.

Олон улсад нэг хэргийн ард 3-10 хэрэг нуугдаж байдаг гэж үздэг бол Монголд энэ тоо 50 байх магадлалтай аж. Учир нь, ийм төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд техникийн хүчин чадал чухал үүрэгтэй байдаг ажээ. Мөн хууль бус ан агнуурын талаар мэдээлэл ирүүлсэн иргэнд торгуулийн хэмжээний 15-30 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгох журамтай ч энэ нь тэр бүр хэрэгждэггүй, хүн ам цөөн оронд мэдээлэгч нь эргээд аюултай байдалд орох эрсдэлтэйг мэргэжилтэн онцолсон юм. Тиймээс мэдээлэгчийг нууцлах, урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Монгол оронд нэн ховор амьтны ангилалд багтдаг 26 төрөл, ховор амьтны ангилалд багтдаг 38 төрлийн амьтан бий.

Амьтныг хууль бусаар хилээр гаргахыг илрүүлэхэд техник тоног төхөөрөмж, гаалийн байцаагчдын орон тоо дутмаг байдаг гэдгийг гаалийн мэргэжилтэн онцолсон юм. Тухайлбал, Улсын хэмжээнд гаалийн автомашины рентген хоёрхон байдаг байна. Одоогоор Замын-Үд дэх рентген нь ажиллаж байгаа бол Алтанбулаг боомт дахь рентген ажиллахгүй байгаа аж.

Монгол Улс нь ОХУ-тай 29, БНХАУ-тай 13 боомтоор хиллэдэг, ердөө 1113 гаалийн байцаагчтай аж. Энэ нь нэг байцаагчийг өдөрт 800 автомашин шалгахад хүргэдэг байна.

Тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэх ажээ. Үүнд:

  • Есдүгээр сарын 23-ны өдөр – Зэрлэг амьтдын худалдаа
  • Есдүгээр сарын 24-ны өдөр – Зэрлэг амьтдын өвчлөл
  • Есдүгээр сарын 25-наас 28-ны өдөр – Төв Азийн хөхтөн амьтны хамгаалах хамтын ажиллагаа гэсэн асуудлаар хэлэлцэж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж