13-хан настай Монгол охин эх орноо төлөөлөн олимпод оролцох эрхийн оноо багцлах тэмцээнд оролцохоор Европыг зориод байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Гурван наснаасаа эхлэн мөсөн дээр гарч, уран гулгалтаар АНУ-д амжилттай хичээллэж буй О.Ивээл охин Польш, Хорват улсын “Их дуулга” тэмцээнд оролцохоор явсан билээ.
Харин энэ асуудлаар Монголын Олимпийн хорооноос мэдээлэл авахад “Уран гулгалтын тамирчин О.Ивээл охин бэлтгэлээ хэвийн үргэлжлүүлэн хийж байгаа. Бэлтгэлд хамруулахгүй байгаа асуудал огт гараагүй” гэдгийг хэлсэн юм. Охины аав Ж.Отгонбаяр охиныхоо бэлтгэлийн талаар ярихдаа “Охин маань бэлтгэлээ хэвийн хийж байгаа. Хоёр хоног илүү байгаа учраас нэмэгдэл бэлтгэл хийх өөр ринк гэсэн болохоос үндсэн бэлтгэлээ хэвийн хийж байгаа” гэв.
Уран гулгагч О.Ивээл охин есдүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд Хорват улсын Загребийн Их дуулгад /Grand Prix Zagreb-Croatia/ оролцох юм.
Бяцхан уран гулгалтын тамирчин охин АНУ-ын Денверийн клубүүдийн аваргаас техникийн төрлөөр мөнгөн медаль, Колорадо мужийн аваргын алт, Мужийн цомын мөнгө гээд бяцхан биедээ баймгүй олон амжилтыг үзүүлээд буй ирээдүйтэй тамирчин юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ