Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг энэ сарын 26-ны өдөр шүүнэ | News.MN

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг энэ сарын 26-ны өдөр шүүнэ

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг энэ сарын 26-ны өдөр шүүнэ

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг энэ сарын 26-ны өдөр шүүнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт Тагнуулын Ерөнхий Газар Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгасан.  Тус газраас өнгөрсөн наймдугаар сарын эхээр тэднийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт шилжүүлсэн билээ.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт товлогдсон байна.

Сануулахад, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь төрийн албаны ахлах мэргэжилтнээс дээшээ бүх албан тушаалыг зарах төлөвлөгөөг намын дарга М.Энхболддоо танилцуулж буй аудио бичлэг алдагдаж, улмаар олонд ил болсон. Энэхүү бичлэгтэй холбоотойгоор “60 тэрбум”-ын гэх нэртэй хэрэг бий болж, хоёр жил гаруй хэрэг үүсгэнэ, үүсгэхгүй, эвлүүлэг гэсэн шалтгаанаар сунжирсан билээ.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-09-23 122.201.22.116

Buh nam adilhan namd handivlasan mungunii hireer ne alban tuhaaal ugdug bihcgdeegyi hyyli bi gesen oilgilttou yavdag Namiin sanhyyjiltiig shilen bolgohgyi bol hichneen yriad nemergyi dee

Avatar

Үнэн 2019-09-23 202.179.25.113

Доржзодов бол чин зоригт шударга иргэн. Харин 60 тэрбумын схемээр албан тушаалд хүрсэн хүн гэвэл жишээ нь Гаалийн Баатар гээч авилгалч өнөөдөр ХААБиржийн дарга болоод сард 10 саяын цалин аваад явж байна. Энэ чинь 60 тэрбумын схем хэрэгжсэний нэг жишээ. Сандуй, Ганбаатараас гадна М.Энхболдыг шүүх ёстой.

Avatar

nymk 2019-09-23 24.12.0.213

kuun keleltsek kugatsaa n duusak boloogui yumu

Avatar

Магнайсүрэнг шалгаачээ АТГ !!!!! 2019-09-23 66.181.177.217

Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Баярсайхан (хуучин Санхүүгийн хэлтсийн дарга байсан) энэ хоёр авилгачинг АТГ хэзээ шалгах вэ? Ханатлаа идэж ууцан одоо Магнайсүрэн нь МАХН-аас УИХ-д дэвшинэ гээд даналзаад байж байна даа. Ийм нүдэн дээр ил байгаа авилгачидаа х****л суугаад байх уу АТГ !!!! Дашдаваа даргаа !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2019-09-23 202.21.107.78

эхлээд энэ хоёрыг цаазал…

Avatar

энэ өдөр 2019-09-23 103.229.123.131

ИШ чааваас гэж.. Энэ муу 2 оор оролдоод яах гэсэн юм бэ дээ, аан. Үгүй тэгээд бусад гаруудаа яах юм бол.. Уг нь бол энэ МАН д харьяалагддаг бүх л гүзээтэй гарууд энэ схемээр нь 30 жил аж амьдралаа ѳѳд нь татаж ирсэн нь гашуун ҮНЭН болно.

Avatar

иргэн 2019-09-23 202.179.25.228

уг нь бол манайхаас өөр Улс оронд бол Төрийн Эрх мэдлийг Хууль бусаар олж авсан бол маш хүнд Яланд унах ёстой , Гэтэл манайд жирийн Гэмт хэрэг мэтээр хүлээж авч Ач холбогпол өгөх нь хангалттай бус бараг л Зөвтгөх маягтай Хууль Прокурор Шүүхийнхэн угаасаа энэ Хэрэгт Ял оноохгүй нь ойлгомжтой шүү дээ, Өнөөх л Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн шалтгаанаар Хэрэгсэхгүй болгох нь ойлгомжтой,

Avatar

зочин 2019-09-23 67.180.129.0

Тийм схeм боловсруулсан Дорж хэн ч билээ тэр нь тэгээд зөв болж түүнийг нь сонссон хүмүүс шүүгдэж байгаа юмуу, энэ чинь нөгөа хонгилын шүүх гэдэг нь бишүү

Avatar

Зочин 2019-09-23 202.55.188.40

Мөрдөн байцаалтанд буцна.

Avatar

Иргэн 2019-09-23 139.5.217.239

60 тэрбумын шахаагаар ажилд орсон бүгдийг нэрийг ард түмэнд ил болгож зарлах хэрэгтэй

Avatar

Ардхүү 2019-09-23 64.119.27.219

Мөрдөн байцаалтад буцаа л гэнэ биз дээ,тэгс ингэс гэжуугаад хөөгөөд гүйцсэнгүй, хаалаа. Нэг иймэрхүү…. гоёоо гоё дасаж байна шүү.

Avatar

Зочин 2019-09-23 202.21.109.42

Uher enkhboldiig shuuhgui umu sraii shuuu gol pes hdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж