Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг энэ сарын 26-ны өдөр шүүнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.23-нд нийтлэгдсэн

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг энэ сарын 26-ны өдөр шүүнэ

Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг энэ сарын 26-ны өдөр шүүнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт Тагнуулын Ерөнхий Газар Эрүүгийн хуулийн 19.2-т заасанчлан “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах” зүйл заалтаар хэрэг үүсгэн шалгасан.  Тус газраас өнгөрсөн наймдугаар сарын эхээр тэднийг яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт шилжүүлсэн билээ.

Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09:00 цагт товлогдсон байна.

Сануулахад, Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь төрийн албаны ахлах мэргэжилтнээс дээшээ бүх албан тушаалыг зарах төлөвлөгөөг намын дарга М.Энхболддоо танилцуулж буй аудио бичлэг алдагдаж, улмаар олонд ил болсон. Энэхүү бичлэгтэй холбоотойгоор “60 тэрбум”-ын гэх нэртэй хэрэг бий болж, хоёр жил гаруй хэрэг үүсгэнэ, үүсгэхгүй, эвлүүлэг гэсэн шалтгаанаар сунжирсан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж